Хайр гэдэг хэзээ үнэтэй байлаа?
Чи зүгээр л ав л даа
Халаасан дахь мөнгө биш ээ
Эргэж нэхэхгүй
Эмнэг гоё сарнайг бүгдээрээ андахгүй ч
Эмэнд ордог цэцгийн нэрийг хүн мэддэггүй шүү дээ
Миний хайр, чамайг баян болгохгүй
Мичид гийсэн үдшээ чи өвөртөлж харихгүй
Зоосон одод гэрэлтэх тэнгэрийн доор
Зовлон жаргал хоёроо миний чихэнд дуулгахгүй
Дурлал гэдэг хэзээ үүрдийн байлаа?
Чи зүгээр л ав л даа
Дугтуйнд ирдэг захидал шиг уншаад л хаячихна
Сэрүү унахад даардаг навчсыг өрөвддөг байтлаа
Сэтгэлд гийсэн зулын гэрлийг хүн мэддэггүй шүү дээ
Амьдрал гэдэг хэзээ мөнхийн байлаа чи зүгээр л хайрла л даа!
гэр бүл эцэг эхийн хайр
No comments:
Post a Comment