Saturday, November 30, 2013

Баянхонгор Баянлиг цагаан агуу

Монгол улс, тэр тусмаа Баянхонгор аймаг нь хүн үүссэн өлгий нутаг болохыг гадаадын олон орны эрдэмтэд нотолсоор ирсэн. Тухайлбал: 1989 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын "Уран хайрхан”, Баян-Өндөр сумын “Чихэн агуй”, Богд сумын Орог нуурын эх булагийн чулуун зэвсгийн дурсгалууд, Баянлиг сумын Зоог зуухын голын хуучин, шинэ, хүрэл зэвсгийн үеийн дурсгалт газруудаас олдсон архиологийн олдвор нь одоогоос 500000 жилийн өмнө манай дэлхий дээр хүн амьдарч байсаныг нотлох үнэ цэнэтэй олдвор байдгаас гадна Баянлиг сумын нутаг Их Богдын нурууны Цагаан ууланд эртний чулуун зэвсгийн үед хүмүүс амьдарч байсан ул мөрийг агуулсан нэгэн сонирхолтой агуй бий. Цагаан агуй нь Баянхонгор аймгийн Баянлиг сумаас зүүн хойд зүгт 40 км зайтай, N44°42'43.3", E101°10'13.8" газарзүйн солибцолд оршино. Агуйн үүд нь баруун урд зүгт харсан байрлалтай, агуй нь хоорондоо холбоотой гурван үндсэн том тасалгаатай. Нэг дэх тасалгаа нь 12 метр урт 9 метр өргөн адрын өндөр 10 метр хүрч байна. Адрын баруун хэсэгт гэрийн тоонын чинээ дугуй нүхтэй. Хоёрдугаар тасалгаа нь 7 метр урт, 8 метр өргөн, 9 метр орчим өндөртэй. Энэ тасалгааны адарт дурангийн жоншны том талстат үе тодорхой ажиглагдаж байгаа нь гэрэл тусгахад маш гоёмсог харагдана. Гуравдугаар тасалгаа нь 5 метр урт, 4 метр өргөн, адрын өндөр 4 орчим метр, баруун дээд хэсэгт 10 гаруй метр урт 2 метр орчим өргөнтэй хонгил салаална. Агуйн нийт урт нь 32 метр байна. Агуй байрлах ам хүртэл машинаар хүрэх боломжтой. Агуй байрлах уулын амыг өгсөж 70 орчим метр яваад уулын амны зүүн талын бэлд агуйн амыг олж харна. Цагаан агуй нь шохой чулуун тогтоцтой хөндийлжийн гаралтай агуй юм. Агуйн адарт дурангийн жоншны болор талстууд ургасан байх нь элбэг ажиглагддаг. Цагаан агуйд 700000 мянган жилийн тэртээд хүн амьдарч байсан ул мөрийг 1987, 1989, 1995, 1996, 1997, 1998 онуудад хийсэн малтлага судалгааны үр дүнд тогтоожээ. Эдгээр судалгааны үр дүнд Монгол болон Төв Азийн энэ бүс нутаг дөрөвдөгч галвын сүүл үед урин дулаан уур амьсгалтай байсныг судлаачид тогтоожээ. Цагааны агуйн чулуун зэвсгийн дурсгалыг 3 үндсэн үе шатанд одоогийн байдлаар хувааж байна. Цагаан агуйн он цагийг тогтоох судалгааг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар болон АНУ-ын Аризоны их сургуулийн лабораториудад хийжээ. Цагаан агуйгаас олдсон олдворуудыг францын чулуун зэвсгийн сонгодог олдворуудтай харьцуулан судалж ОЛДУВАЙН үеийн чулуу зэвсэг үйлдвэрлэх арга технологиор хийгдсэн болохыг тогтоожээ. ОЛДУВАЙН үе нь манай тооллын өмнөх 800000-700000 жилийн үеийг хамарна.Монгол нутгаас хуучин зэвсгийн үеийн хүний амьдарч байсан, тэр тусмаа “Соёлт” давхарагт хөрсний гүнээс чулуун зэвсэг олддог тийм агуй одоо хир нь өөр газруудаас олдоогүй байна.

No comments:

Post a Comment