Monday, November 4, 2013

Гармаа Тунгаамал гэрээслэл


Аав аа, миний аав аа... -
Хєєрхий охин минь!...
Охиноон би хєтєлж, бага нялхын нь алхаанд тааруулах гэж хєлєє ойр, ойрхон зєєн гишгэж явлаа. Бид хоёр ойн нарийхан жимээр буцаж явав. Жижигхэн цагаан алчуур эрvvвчлэн зангидаж, богино тоодон баривчны хормой дэрвээд миний охин жимнээс нэгэн vе гvйж гаран, нэгэн vе тvvсэн цэцгээ надад харуулах гэж,
- Аав аа, миний аав аа... гэж дуудна.

Бусад, vе тэнгийн нь охид бол ааваас гадна, энэ Дэлхий дээр ээж гэж нэгэн сайхан хvн бий, тэр хvнийг аавгvйгээр юм уу, эсвэл аавыг тэр хvнгvйгээр ойлгож vл болно гэдгийг сайн мэдэх атал, миний охинд байгаль, Дэлхийн жам ёсоор тус тусдаа дуудагдах ёстой тэр хоёр vг зєвхєн аав гэсэн vгэнд уусан нийлсэн бєгєєд мэдээ орох цагаас «аав аа, миний аав аа!» гэж дуудаж сурсан нь єр зvрх бvлээцvvлэх шиг болно.

Хал vзэж яваа эр хvн, балчир охин хоёрын амьдралд юу эс тохиолдох билээ дээ. Бид хоёр єнєєдєр аймгийн тєвєєс гарч, замын машинаас тэртээ хол доод амны адагт бууж, явган явсаар буцаж яваа нь энэ, Аймаг дээр бол, миний хувьд хєєцєлдєх бага сага ажил байсан, гол нь охиноо усанд оруулж, хувцасыг нь сольж, юм vзvvлээд буцаж яваа нь энэ шvv дээ.

Би єєрєє Хєвсгєлийн их хєвч тайгын гvнд байх алтны жижигхэн vйлдвэрт ажилладаг бєгєєд бараг амьдралгvй мэт харагдах их хєвч тайга дунд гэнэт боссон ажилчны суурин, голыг цєєрєм болгоод дотор нь хєвж яваа дєрвєн тавцант асар том ганц «Дараг» хэмээх онгоц бол охин бид хоёрын орон гэр билээ.
Тэнд хvvхэд цєєн, ер нь гэр бvл бологсод ховор, хvvхдvvд бол ховор vзэгдэх амьтдын нэг мєн байлаа.

Тиймдээ ч тэр бил vv, миний охиныг таалан эрхлvvлэх хvн олон, уйдаж хоцорсон геологийнхон охиноор минь эгээл нэг амьд хvvхэлдэй мэт тоглох шахна. Ялангуяа манай хажуу єрєєний инженер Болд бvр ч дэндvv. Гэртээ байгаа vедээ мянгантаа дуудаж, заримдаа морь шиг нуруун дээрээ ундлуулаад, дєрєв хєллєж явах нь наад захын, хэрэг. Охин ч тvvнд дэндvv сайн.

Болд ахаа! Болд ах аа! гэж хаа холоос дуудан, тавагнаас сvvлчийнхээ чихрийг боловч єгєх гэж гvйнэ.
Чиний охин хєєрхєн охин-! Ийм хvvхэдтэй бол би яасан ч єєрийгєє ганцаар хvн гэж бодохгvй! гэдэг билээ.
Болд єєрєє дєч гарч, гол тєлєв ажлын мєр хєєн ганцаар явдагтаа ч ингэж боддог байж болох юм, Гэтэл хvvхдийг хайрлах эрдэм бол єєрєє vр хvvхэдтэй байж буй болдог бєгєєд Болд маань миний охиноос доод тал нь арав ах таван жаалын эцэг юм байж!

Ер нь Болд сонин зантай хvн. Оройд барагтай бол гэрэл гаргахгvй. Зун ч бай, євєл ч бай зууханд гал єрдєж, амыг нь онгойлгоод гэрэлд нь юм бодож суух дуртай. Асаавал чийдэн байх атал зуухны гэрэлд заавал ном шагайж, нvднийхээ шилийг дух руугаа тvлхэн

Ай сайхан! Мєн ч сайхан — гэж дуу алдах дуртай.
За юу болоо вэ, Болд гуай? — гэхэд
Наашаа суу. Хоёул жаал ярья. Охин унтсан уу? гэж асуугаад хэзээд бэлхэн байх хоёр жvнз, нэгэн шилний дундуур хар архи гарган хундагалаад:

— Уран зохиолын ном уншдаг уу? Амьдралын хамгийн сайн сайхныг хvн номноос олж авдаг юм, шvv! Дvv минь би гучин хоёр жил ном уншиж байна. Сайхан ном унших, ай мєн сайхан! За уучих! гэнэ. Тэгээд зуухандаа мод чихэж галын нь гэрэлд нvд нь туяаран байж ярих нь:

— Что такой самародок? (Самародок гэж юу вэ?...) Хамгиин гаслантай нь бид єчнєєн хєдєлмєр зарж эрэл хайгуул хийх боловч байгалиас цэврээрээ тунасан цул алт олж чадахгvй байна. Нэг тийм юм олдог бол... гайхуулахсан. Дvv минь, цэврээрээ тунасан алт ховор зvйл. Дэлхийн шинжлэх ухаанд цєєн баримт! Гэвч бид эрж явна. Олох л болно. Ингэхэд чи яагаад гэрлэдэггvй хvн бэ? Би доош тонгойн, юу хариулахаа мэдэхгvй болно.

— Гэрлэх хэрэгтэй. Тэгэхдээ бvр одоохон шvv! Хэнтэй гэрлэнэ гэж бодож байна аа? гэнэ. Би юу ч хэлэхгvй. Зангий нь мэдэх болохоор асуусандаа єєрєє хариулахыг нь хvлээнэ. Тэгтэл ч, Эрхэм нєхєр минь, би хvvхнvvдийн ухааныг бvрэн мэддэг хvн биш, тэгэхдээ чамд зєвлєе. Чи хvний анхны хайрыг л ав. Анхны хайр! Ай, тэр бол ёстой байгалиас заяасан тунгаамал алт шvv!

Болд гуай минъ, охиноо зовоох вий гэж бодох юм. Vнэндээ гучин настай эр хvн гэдэг чинь...гэж намайг хэлэхээр Болд гуай босон харайж єрєєн дотуураа ийш тийш алхан халаасандаа гараа хийж хурдан хэлэх нь:
Тийм биш огтхон ч тийм биш. Гучин нас гэдэг чинь хvv минь нялхаараа байна гэсэн vг. Гучин настай гэрлэсэн хvн алиныг хэлж барах вэ? Бvсгvй хvний vзэсгэлэн гоо бол зуны гурван сар шиг богинохон настай зvйл. Хамгийн гол нь тэдэнд сайн хvн, vр хvvхэд хэрэгтэй. За дvv минь дэндvv даруудаа алдаж байна. Одоо л чухам гэрлэдэг нас...

За яахав гэрлэе гэе. Тэгтэл тэр хvн маань хаана байна? гэж би асууна.
Харин тэгэхэд Болд инженер гэнэт инээд алдан, сэтгэл нь амрах мэт сандал дээр сууна.
- Зєв! Нээрээ хаана байна? Vгvй... олох хэрэгтэй. Олоод нааш нь авчрах хэрэгтэй. Чиний охин хэнд ч гэсэн амархан дасна! Нээрээ шvv! гэнэ.
Сvvлчийн энэ яриа уржигдар болжээ. Би аймаг руу явна, охиноо алс аянд ядарна хэмээн эрт унтуулж, чемодан саванд хувцсаа хийж байхад дуудсан хэрэг.
За юу болов? Самородок олов уу? гэж одоо очиход нь асууна. Нээрээ тэгнэ. Тийм зантай юм. Ердєє л дэлгvvрээс хэдэн цаасаараа авчих гэж байгаа юм шиг тэгж хэлдэг хачин хvн гэж би бодов. Охин минь ядрав бололтой, ногоон дээр суун, нvд нь талимаарч:

Миний аав аа, би унтъя! гэв. Охиноо би тэвэрч, ид зуны халуун наранд ойн сvvдэр дагасхийн алхав. Ойд хєхєє довгодож, бургасны завсраар тунгалаг цэнхэр гол сэрvv татуулан урсаж байна.
Манайхны ажил амар биш. Тэгтэл бас хvн дааж давшгvй хэцvv ч биш. Ялангуяа оройн ээлжтэй vед аав хvv хоёр сvрхий сандарна. Хамгийн хэцvv нь шєнийн арван хоёрт намайг ажилд гарахад охин маааь эзгvй байшинд ганцаараа унтаж vлдэнэ. Охиноо айх болов уу гэж сэтгэл зовж заримдаа айлынхаа хvнд захих юм уу эсвэл сургуулийн хvvхэд гуйж хонуулна. Єдрийн ээлжтэй vед л амар, цэцэрлэгт нь явуулаад, ажилдаа эрт гарна.

Аймгаас намайг ирэхэд Болд ах байсангvй, тєв рvv явжээ. Єрєє нь том хар цоожоор дараастай хэд хонов. Тvvний эзгvйд охин бид хоёр их санана. Дуу чимээ дорхноо намдсан мэт санагдаж, зєвхєн хоёр биедээ шивнэх шахам ярина. Энэ удаа ч гэсэн Болд ахыгаа хvлээж ядсан охин минь бур царай алдаж гvйцлээ.
Аа, яасан уддаг юм бэ, Аав аа? гэж байн байн асууна.
Ирнээ, одоохон ирнэ....

Алтныхны амьдрал хэвийн явж байлаа. «Дараг», онгоц маань том цєєрємдєє хєвж, алт эрсэн асар том гар мэт єрмvvд нь хорин алдын дороос элс, шаврыг нужигнатал татаж, эрдэм шинжилгээний хєлєг маань ажлын єдєр, их далайд гарсан хєлєг онгоц холын замдаа аажуухан зорих шиг зєєлхєн нvргэлнэ. Ер нь аливаа алтны уурхай, улсын нууцтай холбоотой байдаг болохоор дэг журам ч хатуу, харуул манаа чанга тул, тэнд ажиллагсад хvртэл дуугаа намсган дэндvv ноомой, бvрэг даруу зангаар, ажлаа илтгэх жишээтэй.

Болд инженер ямар хэргээр хот явсныг хэн ч мэдсэнгvй. Мэдье гэж ч бодсонгvй. Нэлээн хэд хоногийн дараа, уурхайн ажилчин гэж дєрєв таван хархvv, єєрийнхєє садангийн хvн гэж нэг бvсгvй дагуулан их хэрэг бvтээсэн хvний бардам инээмсэглэлээр нэг л орой буудаг байна.
- Болд ах аа. Болд ах аа! гэж охин баярласан гэж тоймгvй.
- Аа миний муу бvжин! гэж Болд гуай охиныг тэврэн авч дээр дээр шидэн,
- Байз, би чамд юу авчирсан гэж санаж байна? хэмээн чемоданаа
уудлан, уруу нь харуулахад уйлан дуугардаг жижиг хєєрхєн хvvхэлдэй гаргаж, баахан гялгар цаастай чихэр, боов шоовны хамт бариулав.
За Агиймаа танилц. Энэ манай хажуу айлынхан. Нэг ёсондоо манайхан гэсэн vг. Энэ аав, охин хоёр гэж ёстой буянтай улс даа, дvv минь. Алтныхны хайр татсан хоёр... Энэ аавыг нь Ганбаа гэдэг юм.
Аль вэ, Ганбаа минь хоол хий, бvр баруун гарынхаа хоолыг хийнэ шvv! Зочноо дайлъя... гэлээ.

Арван зургаа, долоон, насны жаахан охин над руу хот газрын хvний сониуч зангаар харснаа, тэр дороо ингэх нь миний vvрэг гэсэн шиг шvvр авч, гэр орон цэвэрлэж гарлаа. Би хоол хийж ойгоос тvvсэн модны мєєгєєр хачирлан, гахайн мах, нарийхан хэрчиж, зууш хийж тавиад, тэр дороо жаахан ногоо хєшгєлж, зэрлэг сонгинотой хоол хийв. Миний хоол Агиймаад таалагдав бололтой. Зочин хvнд хоол амттай санагдвал, хийсэн хvнд тvvнээс илvv жаргал хаана байх вэ.

Хоолны дараа гадуур гарч Болд гуай надад хот газрын сонин хачинг хєєрєн, ганц нэг жvнз юм балгаж,
— Чи харж байгаарай нєхєр минь. Ойрын vед би заавал самародок олно. Тvvнийхээ дээр Хєвсгєлийн газар усны нэрийг бичиж дээд газар илгээнэ. Монгол бол цэвэр алтны орон... Баримт нь энэ гэж харуулна... гэж Болд гуай нvд нь сэргээд ярив.

Маргаашаас нь Агиймаа уурхайн конторт бичээчийн ажилд орлоо. Манай энд бол шинэ хvн ирэх нь байтугай, хэн нэгийгээ бараг худалч хvнд єнєє шєнє хайшаа харж унтав гэдгийг андахгvй мэдэх газар. Тэр тусмаа бvр, залуухан царайлаг бvсгvй ирнэ гэдэг бол уурхай даяар шуугилдсан явдал болно. Агиймааг ирэхэд ч мєн тэгж л шуугилаа. Инженерийнхээр, эсвэл манайхаар ирдэг хvн олон болж саваагvй зарим нь даргын vvдний єрєєг байн байн онгойлгож хєєгдєнє, Хэрэв уул нь баахан хєнгємсєг, тэгээд алив нэгэн адал явдлаас буцахгvй хvн байсан бол Агиймаа тэр дороо л алсын энэ бєглvv тайгад ямар ч зохиолчийн бодож олохооргvй хачин vйл явдал бvхий нэгэв аман зохиолын баатар болох байсан биз.

Нэгд нас бага, нєгєєд гэвэл уулаасаа дэндvv даруу бvсгvй байсан болоод тал авахыг хvсэгчид, далд шан горьдогчдод анхнаасаа нvvр єгсєнгvй. Харин уурхайн олон дотроос ганц шилсэн хvн минь энэ гэсэн шиг зав л гарвал охинтой минь хєтлєлцєж, хаана л бол хаана тоглож гvйж явна. Миний охины нар гарч, одоо л нэг бvсгvй хvний байнгын халамжинд цэцэг шиг сэргээд, намайг хvртэл тєдий л тоохоо байж, Болд ахдаа ч нэг их сvйд болохоо болив.

Хуучцуулын ярьдгаар ерєєл гэж байдаг бол, тэр нь Агиймаа байж, амьдралын хувь тавиланд тєєрч мунгинасан эгч дvv хоёрыг уулзуулсан юм шиг тэгж их дасаад, миний бие тэр хоёрынхоо гэмгvй цагаан инээд хєєр баяр тоглоом наргианд элэг дэвтэн уйлахаас наахнуур суудаг билээ. Сvvл сvvлдээ, охин минь Агиймаатай нэг єрєєнд нойрсох болов, Агиймаа ч хоёр зуугийн цагаан толгойт ороо ард нь банз хийж яльгvй єргєсгєєд чухам охины минь халуун амьсгааг чагнан хэвтэхдээ бvр нэг сэтгэл амарсан байдалтай харагдана. Тvvнд эх хvний нь далдын сэрэл сэргэж, хэдийгээр єєрєє vр хvvхэд тєрvvлэх насан дээрээ хvрээгvй ч гэсэн эхийн сэтгэлээр охиныг минь хайрлах болсны учрыг би гайхаад эс олно.

Би ч нэг амарлаа даа. Vдэш орой, ээлжтэй ээлжгvй ямар ч vед охиныхоо тєлєє зовохоо байж, харин ч гэр орны ажлаас зав гарган, мэргэжил юугаа ахиулах гэж ном уншин суух боллоо. Vнэнийг хэлэхэд, арван долоон настай жаахан охиныг хvvхэддээ сайн болов гэж єєртєє ашигтайгаар нь хєєцєлдєх муу бодол надад даанч тєрєєгvйг уншигч минь ойлгох байгаа. Миний хувьд хайр дурлал гэдэг юм хэрэв байдаг бол, аль хэдийн євгєрч, тэр их оргилсон халуун сэтгэлээ би хорин дєрвєн насандаа анх амсаад, охин бид хоёрыг хvний vнэргvй хаясан тэр нэгэн бvсгvйд тэр чигээр нь алдаад дахин тийм сэрэл бодол ирээсэй ч гэж бодохгvй болсон хvн шvv дээ. Ер нь ч тэгээд, миний боддогоор бол аль нэг таарах таарахгvй хvнтэй нэр холбогдсонд орвол, ганцаараа шулуухан явъя, охиноо зовоолгvй хvн болговол дээдийн минь аз тэр гэж бодно Тийм ч учраас Агиймаад хєрш хvний ёсоор л баярлаж явдаг байлаа.

Ажил хєдєлмєртєє хэт их улайран хоног хугацаа хэрхэн єнгєрснийг ч тєдий л мэдэхгvй vе байдаг. Нэг л мэдэхэд намар болж, дараа нь євєл залгаад, тайгад айхтар их цас унасан хvйтэн цаг ирэв. Охин минь єглєє бvр Агиймааг даган одно. Орой нь Агиймаатай хамт хvйтэнд царай нь жаахан улайчихсан ирнэ. Ер нь бид хоёр хvн болох гэж нялх ахуй цагаас євдєж зовж vйлээ vзэж барсан. Харин сvvлийн хэдэн жил, хєвч тайгын цэвэр цэнгэг агаарт тэгээ байлгvй дээ, євдєх зовохыг даанч нэг vзээгvй юмсан. Тэгтэл, яасныг мэдэхгvй нэгэн орой гэв гэнэт муудаж, алтны уурхайнхныг бараг л хєл дээр нь босгож vймvvлсэн явдал болов. Халуун нь дєч хvрч, биен дээр нь гар тавихын аргагvй халаад би ч ухаан мэдрэлээ бараг алдлаа. Болд инженер хvртэл дэмий л халаасандаа гараа хийж бухимдан алхана.

Тэгтэл, хамгийн их айсан хvн Агиймаа байв. Тєрсєн vрээ л чингэж аюулт євчинд алдах нь гэсэн мэт дуу тавин уйлна. Хvний хvvхдэд тэгж дасна гэдэг мєн vйлийн vр шvv. Бид хоёр шєнєжин охиныг сахиж, Агиймаа ч цаг харж тариа хийж, эмийг нь уулгана. Шєнє дундаас хойхно халуун нь буурч, царай нь овоо шингэрэн, омголтсон уруулаа долоож охин минь нvдээ нээв, Тэгээд, намайг харж инээвхийлэх аядсанаа, Агиймаа тонгойн хацрыг нь vнсмэгц зєєлхєн дуугаар.

— Ээжээ!... гэж дуудах нь тэр.
Миний нvдний нулимс єєрийн эрхгvй гарч, би Агиймаагаас нvvрээ нуун холдов. Харин Агиймаа тэр vгийг дуулсангvй юу, эсвэл дуулсан ч эс тоосон дvр vзvvлэв vv, дэрийг нь засч, магнай дээр нь гараа тавьж байгаа харагдлаа. Хоёр жилийн хугацаа яах ийхийн зуургvй єнгєрлєє. Агиймааг гэж хєєцєлддєг залуучууд ч цєєрч арга нь барагдав бололтой vзэгдэхээ болилоо. Манайхны ажил их єєдрєг явж, Болд инженер маань самародок буюу цул алтныхаа эрлийг цуцалтгvй хийсээр л байв.

Охин минь найм хvрч, намар сургуульд орлоо. Агиймаа бид хоёр хvргэж єгч, уурхайн жижиг тосгоны бужигнасан олон хvvхдvvдийн дунд тэр минь инээд хєєртэй гvйн орлоо. Манайхан мєнєєх л янзаараа. Харин Агиймаа анх ирснээ бодоход бvр нэг бvсгvй хvний тєрхийг олж нууя хаая гэвч урган тєлжсєн бие нь vзэсгэлэн гоо залуу бvсгvйн шинжийг илтгэн хэрэв дурласан хvний нvдээр харж гэм, ухаан алдам сайхан амьтан болов.

Бид хоёр айл хєршийн л зангаараа. Муудах сайдах явдал байхгvй. Харин охины хувьд чухам нэг тєрсєн эцэг эх хоёр шиг нь хоёр талаас бєєцийлдєг байв. Намрын хvйтэн бороо асгарсан нэгэн єдєр. Би тэр єдрийг насан туршдаа санаж явна. Хааяа нэг ирдэг нисдэг тэрэг, уурхайн, конторын ємнє буув. Шуудан ирж захиа занаа сонин хэвлэлээ хvмvvс авцгаана, ер нисдэг тэрэг ирэх єдєр хvн бvр гялайдаг хойно доо. Тэгэж байтал Болд инжетер над дээр нэг дугтуйтай бичиг барьсаар гvйж ирлээ. Царай иь нэгэн vе харлан, нэгэн vе цайран, байх шиг.

— За нєхєр, хvнд асуудал гарлаа шvv. Намайг тєвєєс дууджээ Баяндэлгэрт гарах алтны экспедицийг удирдах томилолт єгч... Одоо яадаг хэрэг вэ? гэж vнэнээсээ сандарсан байртай хэлэв.
- Тэгвэл та ёстой л цзвэр самародок олж дээ... гэж намайг сандарснаа нуух гэж тоглон хэлэхэд
— Тэр яамай. Агиймааг яана гэж бодож байна. Орхиод явах хэцvv, байх хэцvv... гэв.
Миний гол харлан, цээжинд минь гунигийн хар манан бvрхээд яавчихав. Хvний амьдрал надад хамаатай биш. Гагцхvv би охиноо л... Охин минь ганцаардан зовно. Тэр ч байтугай... Vгvй, Агиймаагvйгээр би охиноо ямар байдалтай болохыг нь тєсєєлєн бодох зvрх байсангvй. Гэвч би тэсэх ёстой. Эрт орой хэзээ нэгэн цагт ийм явдал болох л байсан юм. Хувь заяаны тавилангаас гарах арга байхгvй. Тийм ч учраас нэг гараараа нєгєє гараа барьж, тэсэх л хэрэгтэй болж дээ...

Уйтгар, гунигтаа толгой гудайлган арчаагаа алдсан би гэртээ vхсэн амьд хоёрын хооронд ирэв. Болд инженер юмаа зэхэн, яаралтай дуудлаганд сандарч, яах ухаанаа алдсан бололтой байна. Агиймаа ихэд уйлсан байдалтай. Яая гэхэв, хувь заяа тиймээс хойш ахтайгаа явалгvй болохгvй гэж, юмаа бас зэхэж, тvрvvчийг нь машинд гарган ачиж байв.

Охин хvрээд ирлээ. Номынхоо цvнхийг оруулж тавьчихаад хэзээний зангаараа. Агиймаа эгчээ гэж гvйн орж ирснээ зог тусав.
— Агиймаа эгчээ, хайчих гэж байгаа юм бэ?
Чухам хvvхдийн нарийхан хоолойгоор цангинуулан асуусан энэ асуулт бид бvгдийг байсан газраа номхон зогсох команд єгєх шиг л боллоо. Тэгэхэд би эрх биш эр хvн юм гэсэндээ охиныхоо гар дээрээс барьж
— Явъя охин минь харьж цайгаа уу! гэлээ.
Охин нэгэн хэсэг Агиймаагийн царай руу харж зогссоноо хvvхэд юм болохоороо vгэнд орж миний хойноос дагав.

Туяа! Миний хvv! гэх нэгэн хачин бачимдуу дуу гэнэт гарч
Агиймаа охин руу минь тэмvvлэн ирж тэвэрч аваад уйлж орхив.
Vгvй, vгvй... би хаашаа ч явахгvй.
Би vvнийгээ орхих гэж vv? Vгvй... Та нар Ганбаа чи намайг юу л гэж бодвол бод. Би vлдэнэ. Би явахгvй.
* * *
Ингэж бид хоёрын амьдрал шийдэгдсэн юмдаг. Тэгээд би Болдыгоо гарган єглєє. Тэр надад инээмсэглэн, дал руу минь нэг алгадаж орхиод
— Ай сайхан, золиг гэж! Мєн ч сайхан! Самародок гэж юу хэлдгийг чи мэдэх vv? Хvнд хамгийн чухал бєгєєд хамгийн vнэтэй юм бол сэтгэл мєн. Охинд чинь чухам тэр сэтгэл байсан дээрээс Агиймааг авч vлдлээ шуv дээ. Би харин єєрийнхєє эрснийг олноо дvv минь, саваа зоволтгvй. Ямар ч байсан олно. 3а баяртай! гэж билээ.
Би намрын хvйтэн бороон дундуур холдон буй машиныг харж Болд инженерийг vдэхдээ тvvний хэлснийг эргэн санаж «Энэ хvн хаа ч байхгvй ховор нандин сэтгэлтэй хvн шvv» гэж бодож зогссон юм.

Өнгөрсөн зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч билээ. Тэдний айлыг Юндэнгийнх гэдэг. Манай ахынхтай нийлж нэгдлийн мянга шахам хонь хариулдаг байлаа. Юндэнгийнх уул нь манай нутгийнх биш. Хожим намайг сургуулийн мөр хөөж гарснаас хойш цагаачлан иржээ. Хүүхдүүд нь тус бүр айл болоод өөр нутагт байдаг ба эх нь Ханд гэгч ная гаруй настай эмгэн хамт амьдардаг байв. Ханд гуай шиг өндөр настай эмгэд олон үгтэй, ярианд дуртай байдаг. Ялангуяа хуучны юм залуугийн явдлыг нь асуувал цэцэглэж явсан ид сайхан насаа бодож сэтгэл санаа нь сэргэн яриа нь төгсгөлгүй болдог шүү дээ. Харин Ханд гуай бол тийм биш ажээ.
Амарч байхдаа ганц өгүүллэгийн материал олж авъя гэж бодоод Ханд гуайтай хэд дахин ярих гэж оролдоод чадсангүй. Энэ тухайгаа Юндэн гуайд гомдон хэлэхэд «Манай ээж урьдах явдлаа ярих тун дургүй. Би хүү нь гэхэд уг нутаг гарал үүслийг нь мэдэхгүй. Эцэг минь ямар хүн байсныг ч ярьж өгөөгүй. Тэгээд би чинь Хандын Юндэн гэж эхээрээ овоглодог хүн шүү дээ гэжээ.

Ханд гуайгаас юм сонсох хүсэл надад их байлаа. Энэ эмгэний түмэн үрчлээс болсон гонзгой бор нүүр, илч гал нь бараг алга болсон цийлэм нүдний цаана урт удаан амьдралын сонин хачин юм нуугдаж байгаа нь тодорхой. Энэ том цоожтой хаалганы цаана мөн ч их юм буй даа. Гэвч нээх арга нь даанч олдохгүй болохоор яая гэх билээ дээ. Амралт минь дуусч явахаар бэлтгэж байтал Ханд авгай орж ирээд бэргэний хийж барьсан цайг ууж хэсэг дуугүй сууснаа:

-- Хүү минь чамайг юм бичдэг гэлцэх юм. Yнэн үү? Гэж асуув.
-Тийм ээ. Би зохиолч хүн бас сонины газар ажилтай гээд л өөрийнхөө тухай товч ярьж өглөө. Ханд гуайн асуултыг сонсоод над сонин юм сонсох үлэмж горьдлого буй болсон билээ. Гэтэл дуугардаггүй. Доош харан цай ууж дууссан шаазангийнхаа хээг үзэж байлаа. Энэ үед түүний нүүр харагдсангүй. Гэвч тэр хээг анхааран сонирхож байгаа биш гэдгийг би мэдэж байв. Учир нь дотоод сэтгэлийн гүн бодолд дарагдаад сууж байгаа хүний нүүр нүд далд байвч судас амьсгаа дотор нь болж байгаа их зүйлийг илтгэх ёс бий. Ханд гуайн судас нь гүрвэлзэн, чичирч, хааяа хааяа дотроо гүн санаа алдаж байлаа. Тэгээд над руу үлэмж зөөлөн нүдээр харснаа «Хүү минь манайд ор. Эмээ нь цай чанасан юмсан» гээд босов. Би түргэн босож гэрт нь орлоо. Бүр олбог засжээ. Суумагц аагтай давстай, тос даасан шаргал цай өгч, хуруу зузаан өрөм, бэлцийсэн цагаан ааруул өмнө минь тавив. Идэж ууж байтал эмээ над руу ширтэн хэсэг ажсанаа урт гэгч нь санаа алдаад «Эмээ нь хүүдээ нэг юм яривал чи олон хүнд хэлж өгч чадах уу? Yнэн зөвөөр нь бичээд л сониндоо хэвлүүлж болохсон болов уу гэж байгаа юм шүү дээ» гэлээ.

-Чадалгүй яахав, эмээ минь. Энэ чинь миний хийдэг ажил.
-Эмээ нь нас өндөр болж удахгүй энэ хорвоогоос салан, эсгий гэрээс гарч хээрийн гэртээ очих цаг ойртлоо. Залуу хүмүүст хэлмээр юм байна. Би арван найман настай байхдаа сэтгэлдээ хүнд шарх олсон юм. Тэр шарх эдгэрээгүй. Эдгэрэх ч үгүй гээд дуу нь тасарч доош харахад хэд хэдэн том нулимс тасран унав. Би гайхан харсаар л Ханд гуай алгуураар толгойгоо өргөж намайг эргэж харлаа. Усан хөшиг татсан нүд нь чичирч байгаа уруулд мухардсан гэмшил дүүрэн. Дотно хайрт хүнээ нас барахад нь очиж чадаагүй хүн «Амьсгал нь тасрахад байж чадсангүй ээ. Халаг» гээд толгойгоо нүдэх гэж байгаа хүнийг харсан бол Ханд гуай яг л тийм байлаа. Хаанд гуай гарынхаа араар нулимсаа арчиж сэтгэл нь шулуудсан бололтой займчин суудлаа зассанаа зэвхий бөгөөд шийдэмгий дуугаар «Би залуудаа нутаг хошуундаа гайхагдсан сайхан хүн байсан юмсан. Чи ч үнэмшихгүй байх даа. Гэвч тийм л байсан» гээд арга нь барагдсан нүдээр намайг харлаа. Yнэндээ ч өмнө минь сууж байгаа эмгэн олонд гайхагдсан сайхан хүүхэн байсан гэхэд үнэмших юм тун ховор бөгөөд гагцхүү жар гаруй жилийн өмнөхөө ярьж байгаа шүү дээ гэж ухаан санаандаа бодож сэтгэлээ хүчлэн үнэмшүүлэхийг хичээж байлаа. Эмээгийн нүдэнд сэтгэлийн гүний баярын оч гялсхийж өчүүхэн мишээл жавьжинд нь тодрох мэт «Манайх үргэлж л Жамбал гэдэг айлтай хамт байдаг байлаа. Тэдний ганц хүү Юндэн бол надаас гурав ах. Бид хоёр хар бага наснаасаа хамт тоглож өсөөд намайг арван зургаан нас хүрэхэд Юндэнгийн зан нэг л биш болоод хувирав. Тэр яавал л надад сайн юм хийх хүсэлтэй. Миний юу л хэлснээс зөрдөггүй болов. Хүн өнгөрсөн юмыг эргэцүүлэн бодоход тэр үед огт ажиглагдаагүй юм тодрон учир нь олдоогүй юмын учир олддог шүү дээ. Ялангуяа сэтгэлд гүн үлдсэн юмыг эргэцүүлэн бодоход харамсах, баясах зүйл мөн ч их гардаг ажээ. Юндэнгийн зан мөн ч өөр болж билээ. Юндэнгийн алхам бүр, хөдлөх бүрээс над хязгааргүй сэтгэлтэй нь илэрхий байж л дээ. Заяагүй хүний хөлд нь ембүү тавихад дээгүүр нь сохор хүн болж нүдээ аниад гарсан гэдэг. Би Юндэнгийн тэр сайхан сэтгэлийг олж харахгүй байлаа. Түүнийг багаасаа тоглож өссөн сайн нөхөр минь гэж бодохоос түүнд хайр сэтгэл надад байсангүй. Намайг хүсэж мөрөөдсөн улс ёстой л захаас аваад байдаг байв даа. Гаднаас харвал Юндэнд гойд юмгүй. Ялангуяа олон хүний нүд булаасан залуугийн цагт бол шохоорхож хармаар юм түүнд байгаагүй. Жижигхэн биетэй, хонин бор нүдтэй гонзгой царайтай. Эцэг нь багад нь миний өөдөс гэж өхөөрдөн нэрлэснээс аав ээж нь Өөдөс гэж дуудна. Харин сүүлдээ Юндэн уцаарлаж байгаад болиулсан юмсан. Миний дэргэд Өөдөс гэж хэлүүлэх тун дургүй сэн. Гэвч дотор нь уу, ёстой л хүн байсан юм сан. Хүний сайхан дотроо нууц байдаг болохоор олж харахад тун хэцүү. Амьдралын эгзэг таниагүй залуугийн цагт бол бүр ч хэцүү.

Хүүхэнтэй айлд хүн цугладаг. Хүрдтэй айлд буян цуглардаг гэгчээр нутгийн харцуул манайд цугларна. Би тэдний дунд барьцгүй хөвнө. Тэдэнтэй цэц булаалдаж үг хаялцаж байхыг хараад Юндэн бухимдаж ууртай болдог байсан. Гэвч би түүнд нь огт юм бодохгүй. Харин ч инээд хүрдэг байсан билээ гээд эмгэний хоолой зангирахад дуу нь тасрав. Эмээ хэсэг дуугүй байснаа урт гэгч санаа алдаад толгойгоо хэдэн удаа сэжилснээ Нэг өдөр Юндэн хамт хот арилгаж байгаад «Хоёулаа сууж хамт амьдаръя. Ханд минь чамдаа би хязгааргүй дасжээ» гэж палхийтэл шууд хэлдэг байна шүү гээд эмгэн инээмсэглэх мэт болсноо, ер нь Юндэн бүрэг мэт боловч бодсоноо эв хавгүй цөл цал гэтэл цөмийг хэлдэг хүн байсан юмсан. Нэг өдөр манай үнээ тугал нийлж орхиод намайг ээж минь загнаж байхад Юндэн дув дуугүй зогсож байснаа «Дулмаа гуай минь. (Дулмаа гэдэг чинь манай ээжийн нэр) Тугал эхтэйгээ нийлээ л биз. Цайны сүүгүй бол манайхаас ав. Хандыг хичнээн аашлаад тэр хөхсөн сүүг та олж авахгүй гэж билээ» гээд Ханд гуай үгээ таслав. Ханд гуайн нүд нь сэргэж тод инээмсэглэл нүүрэнд тодров. Чухам энэ үед «Yнэхээр залуудаа сайхан хүүхэн байсан болов уу?» гэдэг зурвас бодол маний сэтгэлд орж ирлээ.

«Би Юндэнгийн үгийг юмны чинээ ч бодолгүй тоглоом болгож өнгөрүүлэв» гэж хэлэхэд Ханд гуайн нүүрэнд тодорсон баясгалан хусагдан алга болов. Нэгэн хэсэг чимээгүй болов. Би чингээд гэж ярианы үргэлжлэлийг хүсмээр байсан авч «Арай ингээд зогсохгүй байх» гэж горьдоод тэсэв. Yнэхээр Ханд гуай бүдэг дуугаар «Тэр үед би нутгийн Гончиг гэдэг залуутай сэтгэлтэй болоод нууц уулздаг байсан. Намрын үдэш юмсан. Хонь хотолж байгаад Юндэн урьдахаа давтаж хэлэхэд нь би тэр яриаг займруулах гэж «Чи ганцаараа гучин тэмээгээр Хүрээ жин тээж чадах уу» гэлээ.
-Чингэвэл чи баярлах уу гэж асуув.
-Эр чадалтай ажилч хүнийг хараад хэн ч баярлана шүү дээ гэв. Ингэж ярьснаас хойш удалгүй Юндэн айлын гучин тэмээг хөлсөлж аваад ганцаараа хүрээн жинд явчихлаа. Би юу хэлснээ ор сураггүй мартчихаад «Энэ хүйтэнд гучин тэмээгээр ганцаараа явдаг бас онгиргон амьтан юм даа.
Нүд улаан,мөнгө цагаан л гэдэг болж байна.Амиа алдах гэж байгаа юм» гэж Гончигийн шоолон инээхэд хамт инээж байж билээ гээд эмгэний хоолойноос хачин авай гарсанаа зангираад тагжрав.Эмгэн тулганы захын үнсийг мойног болсон бор хуруугаараа оролдож газар ширтэн дорой дуугаар Намайг арваад айлынх хүүдээн гуйхад аав ээж өгөхгүй байлаа.Гэтэл хошуу ноёны хүүд гуйхад ухаан жолоогүй баярлан зөвшөөрөв. Би очихгүй гэж уйлан хайлан гуйсан. Огт тус болсонгүй.Энэ бүхнээ Гончигт хэлж даруй түргэн оргож зайлая гэлээ.

-Бид хоёр оргоод хаа зайлъя вэ?
-Оргохгүй бол өнгөрлөө.Чи ойлгож байна уу?
-Орон гэр мал хөрөнгөө хаяад хүний нутаг,гүний газар яаж амьдрах юм бэ?
-Хайр сэтгэл залуу нас байна. Яагаад ч болсон амьдарна. Эндээс зайлъя.
Гончиг эхлээд оргохыг зөвшөөрөхгүй байлаа.Гэвч би уйлж уурлан эцэст нь боож үхнэ гэж баймаажин оргох болоод өдөр цаг болзоод яг явах дээрээ дургүйд хүчгүй гэгчээр баригдаж Гончиг хүний хүүхнийг эцэг эхийн зөвшөөрөлгүй оргуулах гэсэн хэрэгт орж хошууны хар гэрт хоригдов. Би ч чанд хараанд орж гэрээс дагалтгүй гарахаа болив. Мордуулах хоног ойртсоор л байлаа. Нэг өдөр Юндэн жинтэйгээ ирээд гэртээ ч орсонгүй хотны хажууд зогсож байсан надтай уулзан шууд л өврөөсөө бор цаасанд боосон мөсөн чихэр гаргаж өгөв. Харвал хоёр хацар хамрын үзүүр нь хөлдөж барзайн шархалсан байлаа.
-За би гучин тэмээгээр ганцаараа жин тээвэрлээд ирлээ. Чи баярлаж байна уу? гэж нүдэнд нь гал гялалзан бахдаж ядсан баяртай хэлэв.
-Иш Юндэн минь би гэдэг хүн түмэн зовлонд учраад байна гээд бүх болсон юмаа ярилаа. Юндэнгийн баяр бахдал бялхан гэрэлтэж байсан царай нь барайн, гялалзан байсан нүд нь бүдэг мохоо болсон юмдаг.
-Хандаа «чи Гончигоос өөр хүнд сэтгэлгүй юү?» гэж намуу дорой дуугаар асуув.
-Yгүй. Гончигоос бусад хүн над огт хэрэггүй. Би яасан заяагүй амьтан бэ? Гээд уйлав.
Юндэн арга нь барагдан хэсэг зогссоноо «Хандаа. Уйлаад яах вэ. Би» гээд үгээ тасалж над руу удтал ширтэв. Хойно бодоход тэр нүдэнд мөн ч их юм байж билээ гээд эмгэн над өөд арчаагүй нүдээр харснаа үргэлжлүүлэн-- Энэ үед эх нь бидний дэргэд ирж «Та хоёр сүүлд ярь даа. Миний хүү халуун цай уу, Иш энэ хацар, хамар нь» гээд Юндэнг аваад явлаа. Хэд хоног Юндэн надтай уулзсангүй. Зайлаад л байлаа. Жинд явж олсон мөнгөөрөө хоёр сайн морь худалдаж авлаа. Нөгөөдөр намайг мордуулна гэж юм бэлтгэж байв. Нэг орой тугал уяж байхад Юндэн дэргэд минь ирж «Чи Гончиг үгүй бол үхнэ гэдэг чинь үнэн үү?» гэж шивнэн асуув.

-Өөр би яахав дээ гээд уйлав.
-Чи надтай оргохгүй юү. Би чамд мөн ч сэтгэлтэй дээ.
-Гончиггүй бол би хаашаа ч явахгүй. Мордуулах болбол энэ хойт хадан дээрээс үсэрч үхнэ гэлээ. Юндэн гарыг минь чанга гэгч барьж урт бөгөөд тасалдуулан санаа алдаад «Маргааш орой сэрэмжтэй байгаарай» гээд шууд эргэв. Юу болохыг мэдсэнгүй. Маргааш нь орой болов. Юу ч болсонгүй унтахаар хэвтэв. Гэвч нойр хүрсэнгүй. Чимээ чагнан сэтгэлд минь ямар нэгэн горьдлогын зул асаж хэвтэн байтал гэрийн ард нэг л ер бусын чимээ гарлаа. Би хэвтээгээрээ шахам хувцаслаж гарах гэтэл хүмүүс сэрэв. Би ч үсрэн гарлаа. Хүмүүс ч босоцгоов. Гэрийн хойно очвол эмээлтэй хоёр бараан морьтой хүн зогсож байлаа.
-За бушуухан морд. Баригдвал баларна шүү. Хойноос буутай хуягууд нэхэж байгаа гэсэн Гончигийн дууг таниад шууд мордлоо. Гэрээс хүмүүс шуугилдан гарахад бид хоёр морины хурдаар давхиж байлаа. Тэр морьдын хурдан гэдэг нь. Гончиг түрүүлэн, би дагаад юм ярих чөлөө завгүй довтолгов. Хойноос чимээ гарсангүй. Yүр цайхад мэдэхгүй газар ирсэн байлаа. Арав гаруй хоног явж хошуу алгасаад харь нутагт очиж айлын мал хариулан амьдрав гээд эмээ дуугаа хурааж хэсэг болсноо уйлж тасалдсан дуугаар Гончигийг хар гэрээс оргуулж хуягийн буудсан суманд өртөгдөн амь нь гарахдаа «Хандад би оломгүй сэтгэлтэй юмсан. Миний хоёр морь та хоёрыг жаргалд хүргэг. Бушуухан яв» гэж Юндэн хэлээд амьсгал хураасан гэдэг гээд Ханд гуай дуугүй болов. Бүх бие нь салганан шанааны нь арьс татвалзана. Нэлээд удсаны дараа нам бөгөөд сэтгэлийн гүн тослог дуугаар «Хүү минь би сайхан сэтгэлийн их хайрыг амсаж эдэлж чадах хүн байсан юмсан. Гэвч түүнийг харж чадаагүй хажуугаар нь өнгөрсөн. Тэр их сэтгэлээс үлдсэн юм гэвэл шаналж харамссан бухимдал Юндэнгийн нэрийг өгсөн хүү хоёр л байна гээд дуугаа таслахад эмгэний нүднээс бөөн бөөн нулимс тасран хацрынх нь үрчлээг дагаж урсахад жавьжаараа шимэн залгиж байлаа. Би Гончигийн тухай асуумаар байсан авч нэг л асуух зүрх хүрсэнгүй. Бас л Ханд гуайн сэтгэлийн гаслан над аяндаа дамжиж дотор минь нэг л эвгүй болов. Гэтэл Ханд гуай шийдэмгий зэвхий дуугаар «Жил болоод хэвлийд минь хүүхэд буй болов. Гэтэл Гончигийн зан хувирч малыг нь хариулж байсан айлын буцмал хүүхэнтэй сэтгэлтэй болоод удалгүй тэднийд хүргэн орлоо» гэхэд «Ямар муухай хүн бэ»
гэж өөрийн эрхгүй дуу алдав.

-Иш хүү минь муухай юу байхав дээ. Юндэнгийн сэтгэлийг түүнээс болгосон шүү дээ. Бүхэл насандаа гэмшиж Юндэнг бодож, Юндэнг харж зүүдэндээ түүнтэй ярьж явлаа. Сайхан хайр байдаг юм шүү. Олбол гагцхүү алдаж л болохгүй. Хүний сайхан дотроо нууц байдаг юм даа. Хүү минь чи миний энэ ярьсныг заавал сонинд бичээрэй. Амьдралын замд гарч яваа залуу хүмүүст хэрэг болж магад Энэ бол миний хүнд хэлж өгөх гэсэн амьдралаас үлдсэн ганц зүйл байгаа юм гээд шавхийтэл босож шууд гарсан юм.Тэр орой Ханд гуайн бие муудаж хүү нь эмчид явж бид тэдний гэрт цугларав. Ханд гуайн царайнд хөнгөн мишээл тодроод үг хэлэх гэснээ хоёр дахин эвгүй
зогисоод «Юндэн минь» гээд талийгаач болсон билээ. Би Ханд гуайн ярьсныг нэмээгүй бас хасаагүй. Yнэхээр ч амьдралын замд гарч яваа залуу хүмүүст «Сайхан хайр байдаг юм шүү. Олбол алдаж болохгүй» гэсэн Ханд гуайн үг чухлаас чухал зүйл биз ээ.

- See more at: http://www.biirbeh.mn/index.php?sel=content&f=one&obj_id=1660#sthash.ZKlPZsnE.dpuf

No comments:

Post a Comment