Friday, November 29, 2013
Лодойдамба Гэрээслэл
Өнгөрсөн зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч билээ.Тэдний айлыг Юндэнгийнх гэдэг.Манай ахынхтай нийлж нэгдлийн 1000 шахам хонь хариулдаг байлаа.
Юндэнгийнх уг нь манай нутгийнх биш.Хожим намайг сургуулийн мөр хөөж гарсанаас хойш цагаачлан иржээ. Хүүхдүүд нь тус бур айл болоод өөр нутагт байдаг ба эх Ханд гэгч ная гаруй настай эмгэн хамт амьдардаг байв.
Ханд гуй шиг өндөр настай эмгэд олон үгтэй ярианд дуртай байдаг.Ялангуяа хуучны юм залуугийн явдлыг нь асуувал цэцэглэж явсан ид сайхан насанн бодож сэтгэл санаа нь сэргэн яриа нь эцэс төгсгөлгүй болдог шүү дээ.Харин Ханд гуай тийм биш ажээ.
Амарч байхдаа ганц өгүүллэгийн материал олж авъя гэж бодоод Ханд гуайтай хэд дахин ярих гэж оролдоод чадсангүй.
Энэ тухайгаа Юндэнд гомдон хэлэхэд Манай ээж урьдах явдлаа ярих тун дургуй.Эцэг минь ямар хүн байсныг ч ярьж өгөөгүй шүү гэж хариулав.
Ханд гуайгаас юм сонсох хүсэл надад их байлаа.Энэ эмгэний түмэн үрчлээс болсон гонзгой бор нүүр илч гал нь бараг алга болсон цийлэм нүдний цаана урт удаан амьдралын сонин хачин юм нуугдаж байгаа нь тодорхой .Энэ том цоожтой хаалганы цаанаа мөн ч их юм буй даа.Гэвч нээх арга нь даанч олдохгүй болохоор яая гэх билээ дээ.
Амралт минь дуусаж явахаар бэлтгэж байтал Хан авгай орж ирээд
бэргэний хийж барьсан цайг ууж хэсэг дуугай сууснаа
-Хүү минь чамайг юм бичдэг гэлцэх юм .Үнэн үү гэж асуулаа.
-Тийм ээ Би зохиолч хүн .Бас сонины газарт ажилладаг гээд л өөрийхөө тухай товч яриж өглөө.
Ханд гуайн асуултыг сонсоод над сонин юм сонсох үлэмж горьдлого буй болсон билээ. Гэтэл дуугардаггүй.Доош харан цай ууж дууссан шаазангийхаа хээг үзэж байлаа.Энэ үед түүний нүүр харагдсангүй.Гэвч тэр хээг анхааран сонирхож байгаа биш гэдгийг нь би мэдэж байлаа.Учир дотоод сэтгэлийн гүн бодолд дарагадаад сууж байгаа хүний нүүр нүд далд байвч судас амьсгаа дотор нь болж байгаа их зүйлийг илтгэх ёс байдаг.Ханд гуайн судас нь гүрвэлзэн чичирч хааяа хааяа дотроо гүн санаа алдаж байлаа. Тэгээд над руу үлэмж зөөлөн нүдээр харснаа
-Хүү минь манайд ор Эмээ нь цай чанасан юмсан гээд бослоо.
Би түргэн босож гэрт нь орлоо.Бүр олбог засжээ.Суумагц аагтай
давстай тос даасан шаргал цай өгч хуруу зузаан өрөм бэлцийсэн цагаан ааруул өмнө минь тавилаа.Идэж ууж байтал эмээ над руу ширтэн хэсэг ажсанаа урт гэгч санаа алдаад
-Хүү минь Эмээ нь хүүдээ нэг юм яриж өгвөл чи олон хүнд хэлж өгч чадах уу Үнэн зөвөөр нь бичээд л сониндоо хэвлүүлж болохсон боловуу гээд байгаа юм шүү дээ гэлээ.
-Чадалгүй яахав дээ эмээ минь энэ бол миний хийдэг ажил
-Эмээ нас өндөр болсон удахгүй энэ хорвоогоос салан эсгий гэрээс гарч хээрийн гэртээ очих цаг ойртлоо.Залуу хүмүүст хэлмээр юм байна.Би 18 настай байхдаа сэтгэлдээ хүнд шарх олсон юм аа.Тэр шарх эдгэрээгүй.Эдгэрэх ч үгүй гээд дуу нь тасарч доош харахад хэд хэдэн том нулимс тасран унав.Би гайхан харсаар л Ханд гуайалгуурхнаар толгойгоо өргөн намайг эгц харлаа.Усан хөшиг татсан нүд чичирч байгаа уруулд нь мухардсан гэмшил дүүрэн.Дотно хайртай хүнээ нас барахад нь очиж чадаагүй хүн.Амьсгал нь тасрахад байж чадсангүй ээ халаг хэмээн толгойгоо нүдэх гэж байгаа хүнийг харсан бол .... Ханд гуай яг л тийм байлаа.Ханд гуай гарынхаа араар нулимсаа арчин сэтгэл нь шулуудсан бололтой займчин суудлаа зассанаа зэвхий бөгөөд шийдэмгий дуугаар " Би залуудаа нутаг хошуундаа гайхагдсан сайхан хүн байсан юм.Чи ч үнэмшихгүй байаа даа .Гэвч тийм л байсан" гээд арга нь барагдсан нүдээр намайг харлаа.Үнэндээ ч өмнө минь сууж байгаа эмээг олонд гайхагдсан сайхан хүүхэн байсан нэхэд үнэмших юм тун ховор бөгөөд гагцхүү жар гаруй жилийн өмнөх өө яриж байгаа шүү идээ гэж ухаан санаандаа бодож хүчлэн үнэмшүүүлэхийг хичээж байлаа.
Эмээгийн нүдэнд сэтгэлийн гүийн баярын оч гялсхийж өчүүхэн мишээл завьжинд тодрох мэт болсоноо
-Манай үргэлж л Жамбал гэдэг айлтай хамт байдаг байлаа.Тэдний ганц хүү Юндэн бол надаас 3 ах .Бид 2 багаасаа л хамт тоглож өсөөд намайг 16 нас хүрэхэд Юндэнгийн зан нэг л биш болоод хувирав.
Тэр надад сайн юм хийх хүсэлтэй .Миний юу хэлснээс зөрдөггүй болов.Хүн өнгөрсөн хойно нь юмыг эргэцүүлэн бодоход тэр үед огт ажиглаагүй юм тодрон учир нь олдоогүй юмны учир олддог шүү дээ.Ялангуяа сэтгэлд гүн үлдсэн юмыг эргэцүүлэн бодоход харамсах баясах зүйл мөн ч их гардаг ажээ.Юндэнгийн зан их өөр болж билээ.
Юндэнгийн алхам бүр хөдлөх бүрээс надад хязгааргүй хайр сэтгэлтэй нь илэрхий байж л дээ.Заяагүй хүний хөлд ембүү тавихад сохор хүн болж нүдээ аниад гарсан гэдэг.Би Юндэнгийн тэр сайхан сэтгэлийг олж хараагүй байлаа.Түүнийг багаасаа тоглож өссөн сайн нөхөр минь л гэж бодохоос түүнд хайр сэтгэлтэй болоогүй байлаа.Намайг хүсэж мөрөөдсөн улс захаас аваад байдаг байлаа.Гаднаас нь харвал Юндэнд гойд ч юмгүй.Ялангуяа олон хүний нүд булаасан залуугийн цагт бол шохоорхон хармаар юм түүнд байгаагүй.Жижигхэн биетэй хонин бор нүдтэй гонзгой царайтай.Эцэг нь багад нь миний өөдөс гэж өхөөрдөн нэрлэснээс аав ээж Өөдөс гэж дуудна.Харин сүүлдээ Юндэн уцаарлаж байгаад болиулсан юм сан. Миний дэргэд Өөдөс гэж хэлүүлэх тун дургүйсэн. Гэвч дотор нь уу ёстой л сайн хүн байсан юм сан.Хүний сайхан нь дотроо нууц байдаг болохоор олж харахад тун хэцүү.Амьдралын эгзэг таниагүй залуугийн цагт бол бүр ч хэцүү.
Хүүхэнтэй айлд хүн цугладаг.Хүрдтэй айлд буян цуглардаг гэгчээр нутгийн харцуул манай манайд цугларна.Би тэдний дунд барьцгүй хөвнө.Тэдэнтэй цэц булаалдан үг хаялцаж байхыг хараад Юндэн бухимдаж ууртай болдог байлаа.Гэвч би түүнд нь огт юм бодохгүй .Харин ч инээд хүрдэг байлаа гээд эмээгийн хоолой зангирахад дуу нь тасарлаа.
Эмээ хэсэг дуугай сууснаа урт гэгч санаа алдаад толгойгоо хэдэн удаа сэжилснээ " Нэг өдөр Юндэн хамт хот арилгаж байгаад Хоёулаа сууж хамтран амьдаръя Ханд минь чамдаа би хязгааргүй дасчээ. " гэж палхийтэл шууд хэлдэг байна шүү. гээд эмээ инээмсэглэх шиг болсноо ер нь Юндэн бүрэг мэт боловч эв хавгүй цөл пал хийтэл нь цөмийг нь хэлдэг хүн байсан юм.Нэг өдөр манай үнээ тугал нийлж орхиод намайг ээж загнаж байтал " Дулмаа гуай минь Тугал эхтэйгээ л нийлээ биз .Цайны сүүгүй бол манайхаас ав Хандыг хичнээн загнаад ч тэр хөхсөн сүүг та олж авахгүй гэж билээ. гээл Ханд гуай үгээ тасаллаа.
Ханд гуайн нүд сэргэж тод инээмсэглэл нүүрэнд нь тодров.Чухам энэ л үед залуудаа сайхан хүүхэн байсан болов уу гэдэг зурвас бодол миний сэтгэл орж ирлээ.
- Би Юндэнгийн үгийг юмны чинээ бодолгүй тоглоом болгоод л өнгөрүүлэв гэж хэлээд Ханд гуайн нүүрэнд тодорсон баясгалан хусагдан алга боллоо.
Нэг хэсэг чимээгүй болов.Би чингээд гээд ярианы үргэжлэлийг хүсмээр байвч Арай игнээд зогсохгүй байх гэж горьдоод тэслээ.Үнэхээр Ханд гуай бүдэг дуугаар
-Тэр үед би нутгийн Гончиг гэдэг залуутай сэтгэлтэй болоод нууцаар уллздаг байлаа.Намрын үдэш юмсан .Хонь хотлож байгаад Юндэн урьдахаа давтаж хэлэхэд нь би тэр яриаг займруулах гэж Чи ганцаараа гучин тэмээгээр Хүрээ жин тээж чадах уу гэлээ.
-Тэгвэл чи баярлах уу гэж асуув.
- Эр чадалтиай ажилч хүнийг хараад хэн ч баярлана шүү дээ гэв. Тэрнээс хойш удалгүй Юндэн айлын 30 тэмээ хөлсөлж аваад ганцаараа хүрээ жинд явчихлаа.Би юу хэлснээ ор тас мартчихаад Энэ хүйтэнд 30 тэмээгээр ганцаараа явдаг бас онгиргон амьтан юм аа даа.Нүд улаан мөнгө цагаан л гэдэг юм болж байна.Амиа алдах гэж байгаа юм гэж Гончигийг шоолон инээхэд нь дагаад хамт инээж байж билээ гээд эмгэний хоолойноос хачин авиа гарсанаа зангираад тагжрав.
Эмгэн тулганы захын үнсийг мойног хуруугаараа оролдож назар ширтэн дорой дуугаар Намайг 10 айл хүүдээн гуйхад аав ээж өгөхгүй л байлаа.Гэтэл хошуу ноёны хүүд гуйхад ухаан жолоогүй баярлан зөвшөөрөв. Би очихгүй гэж уйлж хайлан гуйгаад ч огт тус болсонгүй.Энэ бүхнээ Гончигт хэлэн даруй оргож зайлъя гэхэд
- Бид 2 оргоод хаа зайлах вэ дээ
- Оргохгүй бол өнгөрлөө Чи ойлгож байна уу.
-Орон гэр мал хөрөнгөө хаяад хүний нутаг гүний газар яаж амьдрах юм бэ.
-Хайр сэтгэл заөлуу нас байна.Яагаад ч болсон амьдарна. Эндээс л зайлъя
Гончиг эхлээд оргохыг зөвшөөрөхгүй л байлаа.Гэвч уйлж уурлан боож үхнэ гэж баймаажин нь оргох болоод өдөр цаг болзоод яг явах дээрээ дургүйд хүчгүй гэгчээр баригдаж Гончиг хүний хүүхнийг эцэг эхийн зөвшөөрөлгүй оргуулах гэсэн хэрэгт орж хошуунй хар гэрт хоригдов.Би ч хараанд орж гэрээс дагалтгүй гадагшаа гарахаа болилоо.Мордуулах хоног ойртсоор л байлаа.Нэг өдөр Юндэн жинтэйгээ ирээд гэрдээ ч оролгүй хотны хажууд зогсож байсан надтай уулзан шууд л өврөөсөө бор цаасанд боосон мөсөн чихэр гаргаж өглөө. Харвал 2 хацар хамрын үзүүр нь хөлдөж барзайн шархалсан байлаа.
-За би 30 тэмээгээр ганцаараа жин тээвэрлээд ирлээ чи баярлаж байна уу .. гэж нүдэнд нь шал гялалзан бахдаж ядсан баяртай хэлэв.
- Иш Юндэн минь би гэдэг хүн түмэн зовлонд учраад байна гээд л болсон бүх явдлыг ярилаа. Юндэнгийн баяр бахдал бялхан гэрэлтэж байсан царай нь барайн гялалзаж байсан нүд нь мохоо болсон юм даг.
-Хандаа чи Гончигоос өөр хүнд сэтгэлгүй юу гэж дорой намуун дуугаар асуулаа.
-Үгүй Гончигоос бусад хүн надад хэрэггүй Би яасан заяагүй амьтан вэ гээд уйлав.
Юндэн арга нь барагдан хэсэг зогссоноо
-Хандаа уйлаад яахавдээ. Би ...... гээд үгээ таслаад над руу удтал ширтэв.Хойно нь бодоход тэр нүдэнд мөн ч их юм байж билээ. гээд эмгэн над руу арчаагүй нүдээр харсанаа үргэждүүлэн - энэ үэед эх нь бидний дэргэд ирээд Та 2 сүүлд ярьдаа Миний хүү халуун цай уу. Иш энэ хацар хамрыг нь гээд Юндэнг аваад явлаа. Хэд хоног Юндэн надтай уулзсангүй .Зайлаад л байлаа. Жинд явж олсон мөнгөөрөө 2 сайн морь худалдаж авлаа.Нөгөөдөр намайг мордуулна гэж юм бэлтгэж байлаа.Нэг орой тугал уяж байхад Юндэн дэргэд минь ирж
- Чи Гончиггүй бол үхнэ гэдэг үнэн үү гэж шивнэн асуулаа.
-Өөр би яах билээ. гээд уйлав.
- Надтай оргохгүй юу .Би чмад ч мөн ч их сэтгэлтэй дээ
- Гончиггүй бол хаашаа ч явахгүй .Мордуулах болбол энэ хойд хадан дээрэс үсэрч үхнэ гэлээ.
Юндэн гарыг минь чанга гэгч барьж урь бөгөөд тасалдуулан санаа алдаад Маргааш орой сэрэмжтэй байгаарай гээд шууд эргэв.
Юу болохыг мэдсэнгүй .Маргааш орой нь болов.Юу ч болсонгүй унтахаар хэвтэв. Гэвч нойр хүрсэнгүй .Чимээ чагнан сэтгэлд ямар нэгэн юм горьдлогын зул асан чимээгүй хэвтэж байтал гэрийн ард ямар нэгэн ер бусын чимээ гарлаа.Би хувцаслаж гарах гэтэл хүмүүс ч сэрэв. Би ч үсрэн гарлаа_Хүмүүс ч бослоо. Гэрийн хойно очвол 2 бараан морьтой хүн зогсож байлаа.
- За бушуухан морд Баригдвал баларна шүү. Хойноос буутай хуягууд нэхэж байгаа гэсэн Гончигийн дууг таниад шууд л мордлоо. Гэрээс хүмүүс шуугилдан
гарахад бид 2 морины хар хурдаар давхив.Тэр морьдын хурдан гэдэг нь .Гончиг түрүүлэн би дагаад юм ярих зав довтлов. Хойноос чимээ гарсангүй.Үүр цайхад мэдэхгүй газар ирсэн байлаа.Арав гаруй хоног явж хошуу алгасаад харь нутагт очиж айлын мал хариулан амьдрав. гээд эмгэн дуугаа хурааж хэсэг болсоноо уйлж тасалдсан дуугаар
-Гончигийг хар гэрээс оргуулж хуягийн буудсан суманд өртөн амь нт гарахдаа Хандад би оломгүй сэтгэлтэй юм сан.Миний 2 морь та 2 ыг жаргалд хүргэг. Бушуухан яв гэж Юндэн хэлээд амьсгалаа хураасан гэдэг гээд Ханд гуай дуугай болсноо бүх бие нь салгалан шанааны арьс нь татвалзана.Нэдлээд удсаны дараа нам бөгөөд сэтгэлийн гүнээс тослог дуугаар
-Хүү минь би сайхан сэтгэлийн их хайрыг амаж эдлэж чадах хүн байсан юм .Гэвч түүнийг харж чадаагүй хажуугаар нь өнгөрсөн.Тэр их сэтгэлээс үлдсэн юм гэвэл шаналж харамссан бухимдал Юндэнгийн нэрийг өгсөн хүү 2 минь л байна гээд дуугаа тасалахад эмгэний нүднээс бөөн бөөн нулимс тасран хацрынх нь үрчлээг дагаж урсахад завьжаараа шимэн залгиж байлаа.
Би Гончигийн тухай асуумаар байв ч нэг л асуух зүрх хүрсэнгүй.Бас л Ханд гуайн сэтгэлийн гаслан надад аяндаа дамжиж дотор маань нэг л эвгүй боллоо.
Гэтэл Ханд гуай нэг л шийдэмгийн зэвхий дуугаар
- Жил болоод хэвлийд минь хүүхэд бий болов.Гэтэл Гончигийн зан хувирч малыг нь хариулж байсан айлын буцмал хүүхэнтэй сэтгэлтэй болоод удалгүй тэднийд хүргэн орлоо. гэхэд
- Ямар муухай хүн бэ гэж би өөрийн эрхгүй дуу алдав.
- Иш хүү минь муухай юу байхав дээ.Юндэнгийн сэтгэлийг түүнээс дор болгосон шүү дээ.Бүхэл насандаа гэмшиж Юндэнг бодож Юндэнг харж зүүдэндээ түүнтэй ярьж явлаа. САЙХАН ХАЙР БАЙДАГ ЮМ ШҮҮ. ОЛБОЛ ГАГЦХҮҮ АЛДАЖ БОЛОХГҮЙ.ХҮНИЙ САЙХАН НЬ ДОТРОО НУУЦ БАЙДАГ ЮМ ДАА. Хүү минь чи миний энэ ярьсаныг заавал сонинд бичээрэй.Амьдралын замл гарч яваа залуу хүмүүст хэрэг болж магад...... Энэ бол миний хүнд хэлж өгөх гэсэн амьдралаас үлдсэн ганц зүйл байгаа юм гээд шавхийтэл босож шууд гарсан юм.
Тэр орой Ханд гуай нь бие нь муудаж хүү нь эмчид явж бид тэдний гэрт цугларав. Ханд гуай царайнд хөнгөн мишээл тодроод үг хэлэх гэснээ хоёр дахин эвгүй зогьсоод ЮНДЭН МИНЬ гээд талийгаач болж билээ.
Би Ханд гуайн ярвсныг нэмээгүй бас хасаагүй .Үнэхээр ч амьдралын замд гарч яваа залуу хүмүүст САЙХАН ХАЙР БАЙДАГ ЮМ ШҮҮ.ОЛБОЛ АЛДАЖ БОЛОХГҮЙ . гэсэн Ханд гуайн үг чухлаас чухал биз ээ.
Labels:
өгүүллэг
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment