Зарлал

Мэдээлэл арга зүй, эрдэм шинжилгээний хэлтэс
Мэдээлэл арга зүй, эрдэм шинжилгээний хэлтэс нь дараах гол үүргүүдийг гүйцэтгэж байна:
  1. Улсын хэмжээний бүх номын санг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах
  2. Улсын хэмжээнд мөрдөгдөх номын сангийн дүрэм журмыг боловсруулах
  3. Номын санчдыг давтан сургах, тэдний мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах
  4. Номын санчдад зориулсан мэргэжлийн сэтгүүл, зөвлөгөө, гарын авлагыг гаргах, хэвлүүлэх
  5. Монголчуудын бичгийн өв дурсгалыг судлах
Мэргэжлийн онол аргазүйн “Номын Санч” сэтгүүлийг жил бүр тогтмол бэлтгэн гаргаж, нэгдсэн захиалгаар орон даяар номын сангуудад хүргэдэг. Мөн түүнчлэн жилдээ 40-50 номын санд арга зүйн зөвлөгөө өгөх, аймаг нийслэлийн номын сангуудын ажлын тайлан мэдээнд судалгаа хийж товхимол гаргах, ерөнхий болон салбар номзүйн бүртгэл хийх, уншигчдын бие даан боловсроход нь туслах чиглэлээр тусгай сэдвээр санамж номзүй хийж сурталчлах, шинэ номын мэдээ сар бүр гаргах, номын сангийн програм хангамжийг шинэчлэн сайжруулах ажлыг гүйцэтгэж байна.

No comments:

Post a Comment