Monday, December 2, 2013
Saturday, November 30, 2013
Ичиг ичиг
Аяа бас, буян хураасангүй насжсан хөгшид ичиг
Аяа бас, сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг
Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлээгүй мэргэд ичиг
Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг
Аяа бас, аавыгаа өргөхгүй, эрийг өргөгч охид ичиг
Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг
Аяа бас, номыг үл суран элдвийг сурагч банди нар ичиг
Аяа бас, бясалгалыг пад хэмээн бархирагч Егөзөри нар ичиг
Аяа бас, өдөр хийдэд, шөнө айл хэсэгч хуврагууд ичиг,
Аяа бас, ил сүжиглээд далдуур идэгч шавь нар ичиг
Аяа бас, тустай сэтгэлийг бодохгүй өртөг бодогч эмч нар ичиг
Аяа бас, өөрийн гэмийг үзэхгүй бусдын гэмийг гаргагч хэрсүүчид ичиг
Аяа бас, нүд нь царай харавч сэтгэл нь бөгсөнд эргэгч охид ичиг
Аяа бас, өдөр бусдыг сургаад шөнө өөрөө цалгардагч номч нар ичиг
Аяа бас, эрхтэн дутуу гэлэнгүүд ичиг
Аяа бас, өөрөө айл хэсэж ирээд эхнэрээ шаргаагч эрчүүд ичиг
Аяа бас, эрчүүдийн үгэнд орохгүй бусадтай ханилагч эхнэрүүд ичиг
Аяа бас, энэ гэмүүд надад буй бол олны дундаас ганцаар би ичиг
Аяа бас, хэрэв бусад их багад буй бол хэн ч болов тэр ичиг ичиг
Аргаа бүү барагтун! Ай хөөрхийнүүд минь ээ!
hair
Хайр гэдэг хэзээ үнэтэй байлаа?
Чи зүгээр л ав л даа
Халаасан дахь мөнгө биш ээ
Эргэж нэхэхгүй
Эмнэг гоё сарнайг бүгдээрээ андахгүй ч
Эмэнд ордог цэцгийн нэрийг хүн мэддэггүй шүү дээ
Миний хайр, чамайг баян болгохгүй
Мичид гийсэн үдшээ чи өвөртөлж харихгүй
Зоосон одод гэрэлтэх тэнгэрийн доор
Зовлон жаргал хоёроо миний чихэнд дуулгахгүй
Дурлал гэдэг хэзээ үүрдийн байлаа?
Чи зүгээр л ав л даа
Дугтуйнд ирдэг захидал шиг уншаад л хаячихна
Сэрүү унахад даардаг навчсыг өрөвддөг байтлаа
Сэтгэлд гийсэн зулын гэрлийг хүн мэддэггүй шүү дээ
Амьдрал гэдэг хэзээ мөнхийн байлаа чи зүгээр л хайрла л даа!
гэр бүл эцэг эхийн хайр
Чи зүгээр л ав л даа
Халаасан дахь мөнгө биш ээ
Эргэж нэхэхгүй
Эмнэг гоё сарнайг бүгдээрээ андахгүй ч
Эмэнд ордог цэцгийн нэрийг хүн мэддэггүй шүү дээ
Миний хайр, чамайг баян болгохгүй
Мичид гийсэн үдшээ чи өвөртөлж харихгүй
Зоосон одод гэрэлтэх тэнгэрийн доор
Зовлон жаргал хоёроо миний чихэнд дуулгахгүй
Дурлал гэдэг хэзээ үүрдийн байлаа?
Чи зүгээр л ав л даа
Дугтуйнд ирдэг захидал шиг уншаад л хаячихна
Сэрүү унахад даардаг навчсыг өрөвддөг байтлаа
Сэтгэлд гийсэн зулын гэрлийг хүн мэддэггүй шүү дээ
Амьдрал гэдэг хэзээ мөнхийн байлаа чи зүгээр л хайрла л даа!
гэр бүл эцэг эхийн хайр
Хулан ганцхан ээждээ
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидастай тєрсєн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын ємсгєл чимэглэж
Балчраас минь єдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж ємнє минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цєхєж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь та байлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мєртлєє
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан ємгєєлєгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилүүдийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла!
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидастай тєрсєн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын ємсгєл чимэглэж
Балчраас минь єдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж ємнє минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цєхєж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь та байлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мєртлєє
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан ємгєєлєгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилүүдийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла!
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!
minii naizuud
Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу
Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм
Шинэ жил
Happy new year
Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе
Амсаад л бялхам жаргал бэлэглэе
Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе!
Дуулж баясч угтаарай, шинэ оноо
Дурлаж дурлуулж яваарай, шинэ ондоо
Дутуугаа дүүргээд аваарай, цаг байна
Дутагдлаа засаад амьдраарай, нас байна
Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ
Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ
Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ
Буянаа түгээж яваарай, жаргал ирнэ
Баянхонгор Баянлиг цагаан агуу
Монгол улс, тэр тусмаа Баянхонгор аймаг нь хүн үүссэн өлгий нутаг
болохыг гадаадын олон орны эрдэмтэд нотолсоор ирсэн. Тухайлбал: 1989 онд
Баянхонгор аймгийн Өлзийт сумын "Уран хайрхан”, Баян-Өндөр сумын “Чихэн
агуй”, Богд сумын Орог нуурын эх булагийн чулуун зэвсгийн дурсгалууд,
Баянлиг сумын Зоог зуухын голын хуучин, шинэ, хүрэл зэвсгийн үеийн
дурсгалт газруудаас олдсон архиологийн олдвор нь одоогоос 500000 жилийн
өмнө манай дэлхий дээр хүн амьдарч байсаныг нотлох үнэ цэнэтэй олдвор
байдгаас гадна Баянлиг сумын нутаг Их Богдын нурууны Цагаан ууланд
эртний чулуун зэвсгийн үед хүмүүс амьдарч байсан ул мөрийг агуулсан
нэгэн сонирхолтой агуй бий. Цагаан агуй нь Баянхонгор аймгийн Баянлиг
сумаас зүүн хойд зүгт 40 км зайтай, N44°42'43.3", E101°10'13.8"
газарзүйн солибцолд оршино. Агуйн үүд нь баруун урд зүгт харсан
байрлалтай, агуй нь хоорондоо холбоотой гурван үндсэн том тасалгаатай.
Нэг дэх тасалгаа нь 12 метр урт 9 метр өргөн адрын өндөр 10 метр хүрч
байна. Адрын баруун хэсэгт гэрийн тоонын чинээ дугуй нүхтэй. Хоёрдугаар
тасалгаа нь 7 метр урт, 8 метр өргөн, 9 метр орчим өндөртэй. Энэ
тасалгааны адарт дурангийн жоншны том талстат үе тодорхой ажиглагдаж
байгаа нь гэрэл тусгахад маш гоёмсог харагдана. Гуравдугаар тасалгаа нь
5 метр урт, 4 метр өргөн, адрын өндөр 4 орчим метр, баруун дээд хэсэгт
10 гаруй метр урт 2 метр орчим өргөнтэй хонгил салаална. Агуйн нийт урт
нь 32 метр байна. Агуй байрлах ам хүртэл машинаар хүрэх боломжтой. Агуй
байрлах уулын амыг өгсөж 70 орчим метр яваад уулын амны зүүн талын бэлд
агуйн амыг олж харна. Цагаан агуй нь шохой чулуун тогтоцтой хөндийлжийн
гаралтай агуй юм. Агуйн адарт дурангийн жоншны болор талстууд ургасан
байх нь элбэг ажиглагддаг. Цагаан агуйд 700000 мянган жилийн тэртээд хүн
амьдарч байсан ул мөрийг 1987, 1989, 1995, 1996, 1997, 1998 онуудад
хийсэн малтлага судалгааны үр дүнд тогтоожээ. Эдгээр судалгааны үр дүнд
Монгол болон Төв Азийн энэ бүс нутаг дөрөвдөгч галвын сүүл үед урин
дулаан уур амьсгалтай байсныг судлаачид тогтоожээ. Цагааны агуйн чулуун
зэвсгийн дурсгалыг 3 үндсэн үе шатанд одоогийн байдлаар хувааж байна.
Цагаан агуйн он цагийг тогтоох судалгааг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар
болон АНУ-ын Аризоны их сургуулийн лабораториудад хийжээ. Цагаан
агуйгаас олдсон олдворуудыг францын чулуун зэвсгийн сонгодог
олдворуудтай харьцуулан судалж ОЛДУВАЙН үеийн чулуу зэвсэг үйлдвэрлэх
арга технологиор хийгдсэн болохыг тогтоожээ. ОЛДУВАЙН үе нь манай
тооллын өмнөх 800000-700000 жилийн үеийг хамарна.Монгол нутгаас хуучин
зэвсгийн үеийн хүний амьдарч байсан, тэр тусмаа “Соёлт” давхарагт
хөрсний гүнээс чулуун зэвсэг олддог тийм агуй одоо хир нь өөр газруудаас
олдоогүй байна.
Баянхонгор шаргалжуут рашаан сүвлэл
Шаргалжуут
Шаргалжуутын рашаан сувилал нь 1961 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт
сумын нутагт Шаргалжуутын бүлэг рашааныг түшиглэн байгуулагдаж 1967
оноос улсын хэмжээний рашаан сувилал болсон
2006 онд нийтийн дуудлага худалдаагаар хувьчилж авсан байгалийн эмчилгээний бүтээгдэхүүнийг уламжлалт болон нөхөн сэргээх эмчилгээтэй хослуулан хэрэглэдэг эмийн бус эмчилгээтэй сувилал юм. Эмчилгээний чанараараа хосгүй энэ рашааныг хүн амыг эрүүлжүүлэхэд үр дүнтэй хүртээмжтэй байлгахын тулд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Жилд 4500-5500 хүнд 3500-4000 ор хоногийн эмчилгээ үзүүлж байна. Энэ сувиллын давуу тал нь Монголын бусад аль ч рашаан сувилалд эмчилдэггүй саажилт, бронхит өвчнийг анагаах эмчилгээ хийдэг.
108рашаант
2006 онд нийтийн дуудлага худалдаагаар хувьчилж авсан байгалийн эмчилгээний бүтээгдэхүүнийг уламжлалт болон нөхөн сэргээх эмчилгээтэй хослуулан хэрэглэдэг эмийн бус эмчилгээтэй сувилал юм. Эмчилгээний чанараараа хосгүй энэ рашааныг хүн амыг эрүүлжүүлэхэд үр дүнтэй хүртээмжтэй байлгахын тулд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Жилд 4500-5500 хүнд 3500-4000 ор хоногийн эмчилгээ үзүүлж байна. Энэ сувиллын давуу тал нь Монголын бусад аль ч рашаан сувилалд эмчилдэггүй саажилт, бронхит өвчнийг анагаах эмчилгээ хийдэг.
108рашаант
Баянхонгор аймгийн танилцуулга
/БАЯНХОНГОР АЙМАГ/ ТАНИЛЦУУЛГА
Баянхонгор аймаг нь Улсын Бага Хурлын 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор 16 сум, 112 баг, 11,8 мянган өрх, 41,8 мянган хүн амтай байгуулагдсан. Монгол улсын нутаг дэвсгэрийн 7,8 хувийг эзэлдэг томоохон аймгийн нэг юм.
Тус аймгийн нутаг дэвсгэр Монгол орны Алтай, Хангай, Говь, цөл, тал хээр бүхий газар зүйн 4 муж, байгалийн 3 бүс, цаг агаарын 2 бүсийг хамардагаараа онцлогтой.
Баянхонгор аймаг нь Сибирийн их тайгаас төв Азийн говь цөлд шилжих бүсэд Монгол улсын нутаг дэвсгэрийн баруун төв хэсэгт байрлаж Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудтай нутаг залган, БНХАУ-тай 140 км нутгаар хиллэсэн, 116 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Аймгийн төв нь Улаанбаатар хотоос 630 км зайтай оршдог.
Нутгийн хойд хэсэгт Хангайн нурууны өмнө талын тэгш өндөрлөг болон ойт хээр, дунд хэсгээрээ их нууруудын хотгорын төгсгөл болон тал хээр, өмнөд хэсгээрээ Алтайн цаад говийн цөлөрхөг бүсэд хамрагддаг.
Хамгийн нам дор газар Эхийн гол 720 м, хамгийн өндөр Их Богд уул 3957 метрт өргөгдсөн агаарын температур нь хүйтний улиралд дунджаар 18-30 хэм хүйтэн, дулааны улиралд 15-27 хэм байдаг. Нутгийн хойд хэсгээр 62,2 мянган га хар модон, өмнөд хэсгээрээ 477,0 мянган га заган ойтой.
Тус аймаг алт, зэс, хар, хүрэн нүүрс, болор, жонш, гялтгануур гантиг, боржин, шөрмөс чулуу зэрэг ашигт малтмал, төрөл бүрийн шороон будаг, сайн чанарын шавар, шохойн чулуу гэх мэт барилгын материал нэн элбэгтэй.
Аймаг байгуулагдсан үеэсээ Бөмбөгөр, Баян-Овоо, Галуут сумдын нутагт шилжин байршиж, одоогийн оршин буй төвдөө 1961 онд суурьшсан.
Баянхонгор аймаг мал өсгөх, улсад тушаах мах, ноос зэрэг мал аж ахуйн үндсэн бүтээгдэхүүний төлөвлөгөөг амжилттай биелүүлсэн учир БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1976 оны 4-р сарын 7-ны өдрийн 78 дугаар зарлигаар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, АИХ-ын Тэргүүлэгчдийн 1981 оны 7-р сарын 7-ны өдрийн 217 дугаар зарлигаар “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан.
Дэлхийн 13 гайхамшгийн нэг +45-+95 хэм халуун 300 гаруй рашаан бүхий “Шаргалжуут”, 800 мянган жилийн өмнө хүн амьдарч байсан буйр Баянлигийн “ Цагаан агуй”, 50-80 сая жилийн тэртээ аварга том махчин амьтан үлэг гүрвэл амьдарч байсан “Бүгийн цав”, “Ногоон цавын хоолой”, “ Луу яст” гэх мэт байгалийн гайхамшигт газрууд, Чингис хааны цэрэг дайлаар мордохдоо буудаллаж байснаар “Монголын нууц товчоо”- нд тэмдэглэгдсэн, мөн Галдан бошигт өндөр гэгээн Занабазар нар халхын ноёдыг цуглуулан чуулган чуулж байсан “ Хүрэн бэлчир” зэрэг түүхт газрууд, XV – XVI зууны үед баригдсан Хачин ламын сэмчин дуган, Чин Сүжигт Номун хааны хийд зэрэг өнө эртний дурсгалт байгууламжууд, манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв “ Шатар чулууны “ хөшөө дурсгал зэрэг нь Баянхонгорчуудын бахархал юм.
Засаг захиргааны нэгжийн хувьд 20 сум, 100 баг, 1 тосгонтой. Өнөөдрийн байдлаар 23008 өрх, 80848 хүн амтай бөгөөд нийт хүн амын 51,2 хувийг эмэгтэйчүүд байна. Хөдөлмөрийн насны хүн амын 5334 хүн нь хөдөлмөр эрхэлж байна.
Аймгийн эдийн засгийн голлох салбар мал аж ахуйд өсөлт гарч 2009 оны эцэст 2684703 толгой мал тоолуулсан нь 2008 оныхоос 16487 толгой малаар өссөн ба 101% тай байна.
2009 онд аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд хяналтандаа 271 зорилт дэвшүүлэн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 92.6 хувьтай гүйцэтгэлээ.
Орлогын төлөвлөгөөний биелэлтийг төрөл дээр нь авч үзвэл: НӨАТатвар 4.1 сая төгрөг, Мал бүхий иргэний орлого 27.5 сая төгрөг, ҮХЭХ-ийн борлуулсны татвар 4.7 сая төгрөг, Бууны татвар 3.9 сая төгрөг, ашигт малтмал ашигласны татвар 14.1 сая төгрөгөөр тасарч, бусад нэр төрөлд биелэлээ. Нийт орлогод ААНБ орлогын албан татвар 2.0 хувь, онцгой албан татвар 3.3 хувь, нэмүү өртгийн албан татвар 5.7 хувь, ЦХТА орлого 36.2 хувь, авто тээвэр өөрөө авагч хэрэгслийн татвар 5.8 хувь, бусад төлбөр хураамж 47.0 хувийг эзэлж байна
08 дүгээр сарын эцэст иргэдийн хадгаламжийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 23.1 хувиар буюу 1683.9 сая төгрөгөөр өссөн байна. 2009 оны 8 дүгээр сарын эцэст аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 25.5 хувиар буурсан байна. Чанаргүй зээл 839.8 сая төгрөгт хүрсэн нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.9 хувийг эзэлж байна.
9 -р сарын 1-ний байдлаар аймгийн хэмжээнд нийт 484,9 га талбайд тариалалт хийсний 4.2 га-д үр тариа, 291,1 га-д төмс, 113,1 га-д хүнсний ногоо, 76,5 га-д малын тэжээлийн ургамал тариалж., 9-р сарын 1-ний байдлаар төмс -146 тонн, хүнсний ногоо -46.8 тонныг тус тус хураан авсан.
Баянхонгор аймгийн давуу талууд
Манай аймаг нь газрын хэвлийн байгалийн эрдэс баялгаар арвин нөөцтэй бөгөөд судалгааны дүнд алтны ихээхэн хэмжээний үйлдвэрлэлийн нөөц бүхий илэрцүүд, мөн хүрмэн чулуу, нүүрсний томоохон ордууд, шохойн чулуу, тоосогны шавар, эрдэс будгийн олон орд илэрцүүдийн нөөцүүд тогтоогдсон. Байгалийн нөөцдөө тулгуурлан уул уурхайн болон барилгын материалын үйлдвэрлэл хөгжих бүрэн бололцоотой.
Эхний 8 сарын байдлаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт 1018221.0 мянган төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 143972.9 мянган төгрөгөөр буюу 16.5 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чандмань ХХК / 27.8 хувиар/, Сүлдэнтэнгэр ХХК / 98.6 хувиар/, Баялаг орд /2.1 дахин/, RMB ххк / 5.1 хувиар/, Хонгорын түшиг / 22.3 хувиар/, Хотол мандал ундарга / 50.3 хувиар/ борлуулалт өсч, бусад хувийн секторын борлуулалт буурчээ. Аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг авч үзэхэд урд оны мөн үеэс нүүрс 1,9 мян.тн-оор, дулаан үйлдвэрлэл 6,2 мян.Ккал-аар, нарийн боов 4,1тн-оор өсч, талх 5.6 тн-оор, архи 16.6 мян.л-ээр буурчээ.
Баянхонгор аймаг нь эртний хүний үүслийн өлгий Цагаан агуй, сүг зургийн галерей, бичигт хад, харийн амьтны мөр байж болох “Цагаан булаг”, динозаврын оршуулга гэгдэх “Бүгийн цав”, дэлхийд хосгүй “Шаргалжуут” говийн үзэсгэлэнт байгаль, “Улаан ном”-д орсон мазаалай, хавтгай тэмээ болон бусад нэн ховор амьтан, ургамалтай, монгол улсын бүсчилсэн хөгжлийн бодлогоор Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл Орхон аймаг зэрэг гадаадын жуулчдын сонирхолыг гойд татдаг аялал жуулчлалын бүс нутгийн маршрутыг бий болгож аялал жуулчлалаас их хэмжээний орлого олох боломжтой.
ЦАГААН АГУЙ
Монгол улс, тэр тусмаа Баянхонгор аймаг нь хүн үүссэн өлгий нутаг болохыг гадаадын олон орны эрдэмтэд нотолсоор ирсэн. Тухайлбал, 1989 онд Баянхонгор аймгийн "Уран хайрхан" гэдэг газраас олдсон архелогийн олдвор нь одоогоос 500 000 жилийн өмнө манай дэлхий дээр анх хүн үүссэнийг нотлох үнэ цэнэтэй олдвор байсан бол 1996 онд Америк, Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан экспедицийн олсон олдвор нь дэлхий дээр одоогоос 750 000 жилийн тэртээ хүн амьдарч байсныг нотолжээ. Энэ олдвор нь одоогоор энэ дэлхий дээр олдоод байгаа олдворуудаас хамгийн эртнийх нь. Иймээс Баянхонгор аймаг нь хүн төрөлхтний өвөг дээдсийн өлгий нутаг юм.
ШАТАР ЧУЛУУ
Эрдэнэцогт сумын нутагт байдаг "Шатар чулуу"-ны хөшөө дурсгал нь манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв юм. Шатар чулууны тухай түүхийн нэн сонин домог байдаг. Энэ нь Монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энэ газар оршуулж түүний дурсгалыг мөнхлөн шатар чулууны хөшөө дурсгалыг босгосон гэж ам дамжин ярьж иржээ. Энэ домгийг нотлох сүг зураг сийлбэр бүхий дөрвөлжин хашлагатай оршуулга, Монгол шатрын дүрс хэлбэрүүд болох янз бүрийн амьтны чулуун сийлбэрүүд байдаг. МЭ 450-550 жилийн үед Хүннү нар шатар тоглодог байсныг Английн эрдэмтэн Г.Мэрэй Шатрын товч түүх номондоо тэмдэглэснээс үзвэл, Монгол овогтноос анх шатар үүсч хөгжсөн гэсэн дүгнэлт хийж болох юм.
ГҮР ДУУНЫ НОТ “ЯН-ИГ”
Чин сүзэгт Номун хан (одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын хийд) Лувсанноровшийравын удаа дараагийн дүр хувилгаадын зохиосон "Гүр дууны бичиг" хөгжмийн бүтээл нь 18-р зууны томоохон туурвилын нэг юм. Гүр гэдэг нь эртний Энэтхэг, Төвдийн утга соёлын зүйлээс дамжин ирж, Монголчуудын шашны зан үйл, түүний дотор сүм хийдийн найрын дуу хөгжмийн төрөл үлэмж дэлгэрсэн нэгэн зүйл дууны төрөл юм. Гүр дууны нотыг “Ян-иг” гэдэг.
Гүр дууны нот буюу "Ян-иг"-ийг Чин сүзэгт Номун ханы 1,2,3-р дүрүүд болох анхдугаар хувилгаан Лувсаншийрав /1701-1768/, 2-р хувилгаан Лувсандандарванчиг /1760-1827/, 3-р хувилгаан Бадамдорж /1830-1882/ нар зохиосон байна. Урлагын энэ ховор нандин үзмэр зөвхөн Баянхонгор аймгийн музейд л байдаг.
ГАЛУУТЫН ХАВЦАЛ
Нутгийн хүмүүсийн домог яриагаар одоогоос 200-аад жилийн өмнө “Тоть” нуурын ус Галуутын хавцал үүссэн хотгороор ганцхан шөнө их дуу чимээ гарган нүүж одсон гэгдэх энэ хавцал нь гадаад дотоодын хүмүүсийн очих дуртай газрын нэг билээ.
Галуутын хавцал нь дунджаар 200-400 метр гүн, 50-200 метр өргөн, эрс цавчим хажуу ханатай, хамгийн нарийн газраа дөнгөж 2-3 метр өргөн хадан боом болж ирсэн тэр хэсэгт ялангуяа гол ус үертэй үед хүчтэй сүрлэг хүрхрээ боргио үүснэ.
МАЗААЛАЙ
Дэлхий дээр 20 гаруйхан тоотой үлдсэн говийн баавгай хэмээх Мазаалай нь зөвхөн Баянхонгорын говийн бүс нутагт л байдаг. Тэрчлэн Баянхонгор аймагт дэлхийн "Улаан ном"-д орсон хулан, хавтгай, ирвэс Монгол улсын “Улаан ном”-д орсон эрээн хүрэн, цоохондой, хар сүүлт зээр, аргал, янгир, жороо тоодог зэрэг ховор ховордсон амьтад байдаг.
ШАРГАЛЖУУТЫН РАШААН
Шаргалжуутын халуун рашаан нь далайн түвшнээс дээш 1492 метр өндөрт Шаргалжуут голын дэргэд байрладаг. Энэ гайхамшигт рашаан нь 108 төрлийг өвчнийг анагаах чадвартай, 108 төрлийн халуун, хүйтэн рашаануудаас бүрддэг. Эдгээрийн хамгийн халуун нь нэмэх 96 хэмийн халуун байдаг. Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагаах эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгэнд тооцогддог.
Шаргалжуутын рашаан бүр нь хүний бие эрхтнүүдийн байгалаас урлан бүтээсэн хэлбэр дүрс бүхий хад, чулуунаас ундран гардаг. Тухайлбал, хоолой өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм.
ИХ БОГД УУЛ
Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их Богд уул нь далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн, Монголын их говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулам номин ногоон хөвд ургамал, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хүрхрэн шуугих өндөр уулын түргэн урсгалт гол горхи, газар хөдлөлтөөс тогтсон байгалийн өвөрмөц сонин тогтоц, нуур, дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтад, вансэмбэрүү, алтангагнуур, лидэр зэрэг эмийн ургамлуудыг үзэж болох юм.
Их Богд уулын оргилд зуны дунд сард цас будран орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг юм.
Их Богд ууланд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүгээ “Хөх нуур”, “Ногоон нуур” нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгосон нь гадаадын жуулчдын сонирхлыг гойд татдаг билээ. Ууланд аялах дуртай аялагчдын сонирхлыг татдаг бүс нутгийн нэг нь их Богд уул юм.
АРГАЛЬ, ЯНГИР
Анчин жуулчдын сонирхлыг татах ан, амьтад элбэгтэй Баянцаган, Баацагаан сумын Хар аргалант, Нарийн хар Шинэжинст сумын Гүний хөндий, Хүрээмарал сумын Богд уул, Баян-Өндөр сумын Гудир зэрэг газруудад анчин жуулчид ирж дэлхийд ховордсон аргаль, янгир агнаж байсан уламжлалтай
Friday, November 29, 2013
Лодойдамба Гэрээслэл
Өнгөрсөн зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч билээ.Тэдний айлыг Юндэнгийнх гэдэг.Манай ахынхтай нийлж нэгдлийн 1000 шахам хонь хариулдаг байлаа.
Юндэнгийнх уг нь манай нутгийнх биш.Хожим намайг сургуулийн мөр хөөж гарсанаас хойш цагаачлан иржээ. Хүүхдүүд нь тус бур айл болоод өөр нутагт байдаг ба эх Ханд гэгч ная гаруй настай эмгэн хамт амьдардаг байв.
Ханд гуй шиг өндөр настай эмгэд олон үгтэй ярианд дуртай байдаг.Ялангуяа хуучны юм залуугийн явдлыг нь асуувал цэцэглэж явсан ид сайхан насанн бодож сэтгэл санаа нь сэргэн яриа нь эцэс төгсгөлгүй болдог шүү дээ.Харин Ханд гуай тийм биш ажээ.
Амарч байхдаа ганц өгүүллэгийн материал олж авъя гэж бодоод Ханд гуайтай хэд дахин ярих гэж оролдоод чадсангүй.
Энэ тухайгаа Юндэнд гомдон хэлэхэд Манай ээж урьдах явдлаа ярих тун дургуй.Эцэг минь ямар хүн байсныг ч ярьж өгөөгүй шүү гэж хариулав.
Ханд гуайгаас юм сонсох хүсэл надад их байлаа.Энэ эмгэний түмэн үрчлээс болсон гонзгой бор нүүр илч гал нь бараг алга болсон цийлэм нүдний цаана урт удаан амьдралын сонин хачин юм нуугдаж байгаа нь тодорхой .Энэ том цоожтой хаалганы цаанаа мөн ч их юм буй даа.Гэвч нээх арга нь даанч олдохгүй болохоор яая гэх билээ дээ.
Амралт минь дуусаж явахаар бэлтгэж байтал Хан авгай орж ирээд
бэргэний хийж барьсан цайг ууж хэсэг дуугай сууснаа
-Хүү минь чамайг юм бичдэг гэлцэх юм .Үнэн үү гэж асуулаа.
-Тийм ээ Би зохиолч хүн .Бас сонины газарт ажилладаг гээд л өөрийхөө тухай товч яриж өглөө.
Ханд гуайн асуултыг сонсоод над сонин юм сонсох үлэмж горьдлого буй болсон билээ. Гэтэл дуугардаггүй.Доош харан цай ууж дууссан шаазангийхаа хээг үзэж байлаа.Энэ үед түүний нүүр харагдсангүй.Гэвч тэр хээг анхааран сонирхож байгаа биш гэдгийг нь би мэдэж байлаа.Учир дотоод сэтгэлийн гүн бодолд дарагадаад сууж байгаа хүний нүүр нүд далд байвч судас амьсгаа дотор нь болж байгаа их зүйлийг илтгэх ёс байдаг.Ханд гуайн судас нь гүрвэлзэн чичирч хааяа хааяа дотроо гүн санаа алдаж байлаа. Тэгээд над руу үлэмж зөөлөн нүдээр харснаа
-Хүү минь манайд ор Эмээ нь цай чанасан юмсан гээд бослоо.
Би түргэн босож гэрт нь орлоо.Бүр олбог засжээ.Суумагц аагтай
давстай тос даасан шаргал цай өгч хуруу зузаан өрөм бэлцийсэн цагаан ааруул өмнө минь тавилаа.Идэж ууж байтал эмээ над руу ширтэн хэсэг ажсанаа урт гэгч санаа алдаад
-Хүү минь Эмээ нь хүүдээ нэг юм яриж өгвөл чи олон хүнд хэлж өгч чадах уу Үнэн зөвөөр нь бичээд л сониндоо хэвлүүлж болохсон боловуу гээд байгаа юм шүү дээ гэлээ.
-Чадалгүй яахав дээ эмээ минь энэ бол миний хийдэг ажил
-Эмээ нас өндөр болсон удахгүй энэ хорвоогоос салан эсгий гэрээс гарч хээрийн гэртээ очих цаг ойртлоо.Залуу хүмүүст хэлмээр юм байна.Би 18 настай байхдаа сэтгэлдээ хүнд шарх олсон юм аа.Тэр шарх эдгэрээгүй.Эдгэрэх ч үгүй гээд дуу нь тасарч доош харахад хэд хэдэн том нулимс тасран унав.Би гайхан харсаар л Ханд гуайалгуурхнаар толгойгоо өргөн намайг эгц харлаа.Усан хөшиг татсан нүд чичирч байгаа уруулд нь мухардсан гэмшил дүүрэн.Дотно хайртай хүнээ нас барахад нь очиж чадаагүй хүн.Амьсгал нь тасрахад байж чадсангүй ээ халаг хэмээн толгойгоо нүдэх гэж байгаа хүнийг харсан бол .... Ханд гуай яг л тийм байлаа.Ханд гуай гарынхаа араар нулимсаа арчин сэтгэл нь шулуудсан бололтой займчин суудлаа зассанаа зэвхий бөгөөд шийдэмгий дуугаар " Би залуудаа нутаг хошуундаа гайхагдсан сайхан хүн байсан юм.Чи ч үнэмшихгүй байаа даа .Гэвч тийм л байсан" гээд арга нь барагдсан нүдээр намайг харлаа.Үнэндээ ч өмнө минь сууж байгаа эмээг олонд гайхагдсан сайхан хүүхэн байсан нэхэд үнэмших юм тун ховор бөгөөд гагцхүү жар гаруй жилийн өмнөх өө яриж байгаа шүү идээ гэж ухаан санаандаа бодож хүчлэн үнэмшүүүлэхийг хичээж байлаа.
Эмээгийн нүдэнд сэтгэлийн гүийн баярын оч гялсхийж өчүүхэн мишээл завьжинд тодрох мэт болсоноо
-Манай үргэлж л Жамбал гэдэг айлтай хамт байдаг байлаа.Тэдний ганц хүү Юндэн бол надаас 3 ах .Бид 2 багаасаа л хамт тоглож өсөөд намайг 16 нас хүрэхэд Юндэнгийн зан нэг л биш болоод хувирав.
Тэр надад сайн юм хийх хүсэлтэй .Миний юу хэлснээс зөрдөггүй болов.Хүн өнгөрсөн хойно нь юмыг эргэцүүлэн бодоход тэр үед огт ажиглаагүй юм тодрон учир нь олдоогүй юмны учир олддог шүү дээ.Ялангуяа сэтгэлд гүн үлдсэн юмыг эргэцүүлэн бодоход харамсах баясах зүйл мөн ч их гардаг ажээ.Юндэнгийн зан их өөр болж билээ.
Юндэнгийн алхам бүр хөдлөх бүрээс надад хязгааргүй хайр сэтгэлтэй нь илэрхий байж л дээ.Заяагүй хүний хөлд ембүү тавихад сохор хүн болж нүдээ аниад гарсан гэдэг.Би Юндэнгийн тэр сайхан сэтгэлийг олж хараагүй байлаа.Түүнийг багаасаа тоглож өссөн сайн нөхөр минь л гэж бодохоос түүнд хайр сэтгэлтэй болоогүй байлаа.Намайг хүсэж мөрөөдсөн улс захаас аваад байдаг байлаа.Гаднаас нь харвал Юндэнд гойд ч юмгүй.Ялангуяа олон хүний нүд булаасан залуугийн цагт бол шохоорхон хармаар юм түүнд байгаагүй.Жижигхэн биетэй хонин бор нүдтэй гонзгой царайтай.Эцэг нь багад нь миний өөдөс гэж өхөөрдөн нэрлэснээс аав ээж Өөдөс гэж дуудна.Харин сүүлдээ Юндэн уцаарлаж байгаад болиулсан юм сан. Миний дэргэд Өөдөс гэж хэлүүлэх тун дургүйсэн. Гэвч дотор нь уу ёстой л сайн хүн байсан юм сан.Хүний сайхан нь дотроо нууц байдаг болохоор олж харахад тун хэцүү.Амьдралын эгзэг таниагүй залуугийн цагт бол бүр ч хэцүү.
Хүүхэнтэй айлд хүн цугладаг.Хүрдтэй айлд буян цуглардаг гэгчээр нутгийн харцуул манай манайд цугларна.Би тэдний дунд барьцгүй хөвнө.Тэдэнтэй цэц булаалдан үг хаялцаж байхыг хараад Юндэн бухимдаж ууртай болдог байлаа.Гэвч би түүнд нь огт юм бодохгүй .Харин ч инээд хүрдэг байлаа гээд эмээгийн хоолой зангирахад дуу нь тасарлаа.
Эмээ хэсэг дуугай сууснаа урт гэгч санаа алдаад толгойгоо хэдэн удаа сэжилснээ " Нэг өдөр Юндэн хамт хот арилгаж байгаад Хоёулаа сууж хамтран амьдаръя Ханд минь чамдаа би хязгааргүй дасчээ. " гэж палхийтэл шууд хэлдэг байна шүү. гээд эмээ инээмсэглэх шиг болсноо ер нь Юндэн бүрэг мэт боловч эв хавгүй цөл пал хийтэл нь цөмийг нь хэлдэг хүн байсан юм.Нэг өдөр манай үнээ тугал нийлж орхиод намайг ээж загнаж байтал " Дулмаа гуай минь Тугал эхтэйгээ л нийлээ биз .Цайны сүүгүй бол манайхаас ав Хандыг хичнээн загнаад ч тэр хөхсөн сүүг та олж авахгүй гэж билээ. гээл Ханд гуай үгээ тасаллаа.
Ханд гуайн нүд сэргэж тод инээмсэглэл нүүрэнд нь тодров.Чухам энэ л үед залуудаа сайхан хүүхэн байсан болов уу гэдэг зурвас бодол миний сэтгэл орж ирлээ.
- Би Юндэнгийн үгийг юмны чинээ бодолгүй тоглоом болгоод л өнгөрүүлэв гэж хэлээд Ханд гуайн нүүрэнд тодорсон баясгалан хусагдан алга боллоо.
Нэг хэсэг чимээгүй болов.Би чингээд гээд ярианы үргэжлэлийг хүсмээр байвч Арай игнээд зогсохгүй байх гэж горьдоод тэслээ.Үнэхээр Ханд гуай бүдэг дуугаар
-Тэр үед би нутгийн Гончиг гэдэг залуутай сэтгэлтэй болоод нууцаар уллздаг байлаа.Намрын үдэш юмсан .Хонь хотлож байгаад Юндэн урьдахаа давтаж хэлэхэд нь би тэр яриаг займруулах гэж Чи ганцаараа гучин тэмээгээр Хүрээ жин тээж чадах уу гэлээ.
-Тэгвэл чи баярлах уу гэж асуув.
- Эр чадалтиай ажилч хүнийг хараад хэн ч баярлана шүү дээ гэв. Тэрнээс хойш удалгүй Юндэн айлын 30 тэмээ хөлсөлж аваад ганцаараа хүрээ жинд явчихлаа.Би юу хэлснээ ор тас мартчихаад Энэ хүйтэнд 30 тэмээгээр ганцаараа явдаг бас онгиргон амьтан юм аа даа.Нүд улаан мөнгө цагаан л гэдэг юм болж байна.Амиа алдах гэж байгаа юм гэж Гончигийг шоолон инээхэд нь дагаад хамт инээж байж билээ гээд эмгэний хоолойноос хачин авиа гарсанаа зангираад тагжрав.
Эмгэн тулганы захын үнсийг мойног хуруугаараа оролдож назар ширтэн дорой дуугаар Намайг 10 айл хүүдээн гуйхад аав ээж өгөхгүй л байлаа.Гэтэл хошуу ноёны хүүд гуйхад ухаан жолоогүй баярлан зөвшөөрөв. Би очихгүй гэж уйлж хайлан гуйгаад ч огт тус болсонгүй.Энэ бүхнээ Гончигт хэлэн даруй оргож зайлъя гэхэд
- Бид 2 оргоод хаа зайлах вэ дээ
- Оргохгүй бол өнгөрлөө Чи ойлгож байна уу.
-Орон гэр мал хөрөнгөө хаяад хүний нутаг гүний газар яаж амьдрах юм бэ.
-Хайр сэтгэл заөлуу нас байна.Яагаад ч болсон амьдарна. Эндээс л зайлъя
Гончиг эхлээд оргохыг зөвшөөрөхгүй л байлаа.Гэвч уйлж уурлан боож үхнэ гэж баймаажин нь оргох болоод өдөр цаг болзоод яг явах дээрээ дургүйд хүчгүй гэгчээр баригдаж Гончиг хүний хүүхнийг эцэг эхийн зөвшөөрөлгүй оргуулах гэсэн хэрэгт орж хошуунй хар гэрт хоригдов.Би ч хараанд орж гэрээс дагалтгүй гадагшаа гарахаа болилоо.Мордуулах хоног ойртсоор л байлаа.Нэг өдөр Юндэн жинтэйгээ ирээд гэрдээ ч оролгүй хотны хажууд зогсож байсан надтай уулзан шууд л өврөөсөө бор цаасанд боосон мөсөн чихэр гаргаж өглөө. Харвал 2 хацар хамрын үзүүр нь хөлдөж барзайн шархалсан байлаа.
-За би 30 тэмээгээр ганцаараа жин тээвэрлээд ирлээ чи баярлаж байна уу .. гэж нүдэнд нь шал гялалзан бахдаж ядсан баяртай хэлэв.
- Иш Юндэн минь би гэдэг хүн түмэн зовлонд учраад байна гээд л болсон бүх явдлыг ярилаа. Юндэнгийн баяр бахдал бялхан гэрэлтэж байсан царай нь барайн гялалзаж байсан нүд нь мохоо болсон юм даг.
-Хандаа чи Гончигоос өөр хүнд сэтгэлгүй юу гэж дорой намуун дуугаар асуулаа.
-Үгүй Гончигоос бусад хүн надад хэрэггүй Би яасан заяагүй амьтан вэ гээд уйлав.
Юндэн арга нь барагдан хэсэг зогссоноо
-Хандаа уйлаад яахавдээ. Би ...... гээд үгээ таслаад над руу удтал ширтэв.Хойно нь бодоход тэр нүдэнд мөн ч их юм байж билээ. гээд эмгэн над руу арчаагүй нүдээр харсанаа үргэждүүлэн - энэ үэед эх нь бидний дэргэд ирээд Та 2 сүүлд ярьдаа Миний хүү халуун цай уу. Иш энэ хацар хамрыг нь гээд Юндэнг аваад явлаа. Хэд хоног Юндэн надтай уулзсангүй .Зайлаад л байлаа. Жинд явж олсон мөнгөөрөө 2 сайн морь худалдаж авлаа.Нөгөөдөр намайг мордуулна гэж юм бэлтгэж байлаа.Нэг орой тугал уяж байхад Юндэн дэргэд минь ирж
- Чи Гончиггүй бол үхнэ гэдэг үнэн үү гэж шивнэн асуулаа.
-Өөр би яах билээ. гээд уйлав.
- Надтай оргохгүй юу .Би чмад ч мөн ч их сэтгэлтэй дээ
- Гончиггүй бол хаашаа ч явахгүй .Мордуулах болбол энэ хойд хадан дээрэс үсэрч үхнэ гэлээ.
Юндэн гарыг минь чанга гэгч барьж урь бөгөөд тасалдуулан санаа алдаад Маргааш орой сэрэмжтэй байгаарай гээд шууд эргэв.
Юу болохыг мэдсэнгүй .Маргааш орой нь болов.Юу ч болсонгүй унтахаар хэвтэв. Гэвч нойр хүрсэнгүй .Чимээ чагнан сэтгэлд ямар нэгэн юм горьдлогын зул асан чимээгүй хэвтэж байтал гэрийн ард ямар нэгэн ер бусын чимээ гарлаа.Би хувцаслаж гарах гэтэл хүмүүс ч сэрэв. Би ч үсрэн гарлаа_Хүмүүс ч бослоо. Гэрийн хойно очвол 2 бараан морьтой хүн зогсож байлаа.
- За бушуухан морд Баригдвал баларна шүү. Хойноос буутай хуягууд нэхэж байгаа гэсэн Гончигийн дууг таниад шууд л мордлоо. Гэрээс хүмүүс шуугилдан
гарахад бид 2 морины хар хурдаар давхив.Тэр морьдын хурдан гэдэг нь .Гончиг түрүүлэн би дагаад юм ярих зав довтлов. Хойноос чимээ гарсангүй.Үүр цайхад мэдэхгүй газар ирсэн байлаа.Арав гаруй хоног явж хошуу алгасаад харь нутагт очиж айлын мал хариулан амьдрав. гээд эмгэн дуугаа хурааж хэсэг болсоноо уйлж тасалдсан дуугаар
-Гончигийг хар гэрээс оргуулж хуягийн буудсан суманд өртөн амь нт гарахдаа Хандад би оломгүй сэтгэлтэй юм сан.Миний 2 морь та 2 ыг жаргалд хүргэг. Бушуухан яв гэж Юндэн хэлээд амьсгалаа хураасан гэдэг гээд Ханд гуай дуугай болсноо бүх бие нь салгалан шанааны арьс нь татвалзана.Нэдлээд удсаны дараа нам бөгөөд сэтгэлийн гүнээс тослог дуугаар
-Хүү минь би сайхан сэтгэлийн их хайрыг амаж эдлэж чадах хүн байсан юм .Гэвч түүнийг харж чадаагүй хажуугаар нь өнгөрсөн.Тэр их сэтгэлээс үлдсэн юм гэвэл шаналж харамссан бухимдал Юндэнгийн нэрийг өгсөн хүү 2 минь л байна гээд дуугаа тасалахад эмгэний нүднээс бөөн бөөн нулимс тасран хацрынх нь үрчлээг дагаж урсахад завьжаараа шимэн залгиж байлаа.
Би Гончигийн тухай асуумаар байв ч нэг л асуух зүрх хүрсэнгүй.Бас л Ханд гуайн сэтгэлийн гаслан надад аяндаа дамжиж дотор маань нэг л эвгүй боллоо.
Гэтэл Ханд гуай нэг л шийдэмгийн зэвхий дуугаар
- Жил болоод хэвлийд минь хүүхэд бий болов.Гэтэл Гончигийн зан хувирч малыг нь хариулж байсан айлын буцмал хүүхэнтэй сэтгэлтэй болоод удалгүй тэднийд хүргэн орлоо. гэхэд
- Ямар муухай хүн бэ гэж би өөрийн эрхгүй дуу алдав.
- Иш хүү минь муухай юу байхав дээ.Юндэнгийн сэтгэлийг түүнээс дор болгосон шүү дээ.Бүхэл насандаа гэмшиж Юндэнг бодож Юндэнг харж зүүдэндээ түүнтэй ярьж явлаа. САЙХАН ХАЙР БАЙДАГ ЮМ ШҮҮ. ОЛБОЛ ГАГЦХҮҮ АЛДАЖ БОЛОХГҮЙ.ХҮНИЙ САЙХАН НЬ ДОТРОО НУУЦ БАЙДАГ ЮМ ДАА. Хүү минь чи миний энэ ярьсаныг заавал сонинд бичээрэй.Амьдралын замл гарч яваа залуу хүмүүст хэрэг болж магад...... Энэ бол миний хүнд хэлж өгөх гэсэн амьдралаас үлдсэн ганц зүйл байгаа юм гээд шавхийтэл босож шууд гарсан юм.
Тэр орой Ханд гуай нь бие нь муудаж хүү нь эмчид явж бид тэдний гэрт цугларав. Ханд гуай царайнд хөнгөн мишээл тодроод үг хэлэх гэснээ хоёр дахин эвгүй зогьсоод ЮНДЭН МИНЬ гээд талийгаач болж билээ.
Би Ханд гуайн ярвсныг нэмээгүй бас хасаагүй .Үнэхээр ч амьдралын замд гарч яваа залуу хүмүүст САЙХАН ХАЙР БАЙДАГ ЮМ ШҮҮ.ОЛБОЛ АЛДАЖ БОЛОХГҮЙ . гэсэн Ханд гуайн үг чухлаас чухал биз ээ.
Monday, November 25, 2013
Monday, November 18, 2013
Monday, November 4, 2013
Гармаа Тунгаамал гэрээслэл
Аав аа, миний аав аа... -
Хєєрхий охин минь!... Охиноон би хєтєлж, бага нялхын нь алхаанд тааруулах гэж хєлєє ойр, ойрхон зєєн гишгэж явлаа. Бид хоёр ойн нарийхан жимээр буцаж явав. Жижигхэн цагаан алчуур эрvvвчлэн зангидаж, богино тоодон баривчны хормой дэрвээд миний охин жимнээс нэгэн vе гvйж гаран, нэгэн vе тvvсэн цэцгээ надад харуулах гэж, - Аав аа, миний аав аа... гэж дуудна. Бусад, vе тэнгийн нь охид бол ааваас гадна, энэ Дэлхий дээр ээж гэж нэгэн сайхан хvн бий, тэр хvнийг аавгvйгээр юм уу, эсвэл аавыг тэр хvнгvйгээр ойлгож vл болно гэдгийг сайн мэдэх атал, миний охинд байгаль, Дэлхийн жам ёсоор тус тусдаа дуудагдах ёстой тэр хоёр vг зєвхєн аав гэсэн vгэнд уусан нийлсэн бєгєєд мэдээ орох цагаас «аав аа, миний аав аа!» гэж дуудаж сурсан нь єр зvрх бvлээцvvлэх шиг болно. Хал vзэж яваа эр хvн, балчир охин хоёрын амьдралд юу эс тохиолдох билээ дээ. Бид хоёр єнєєдєр аймгийн тєвєєс гарч, замын машинаас тэртээ хол доод амны адагт бууж, явган явсаар буцаж яваа нь энэ, Аймаг дээр бол, миний хувьд хєєцєлдєх бага сага ажил байсан, гол нь охиноо усанд оруулж, хувцасыг нь сольж, юм vзvvлээд буцаж яваа нь энэ шvv дээ. Би єєрєє Хєвсгєлийн их хєвч тайгын гvнд байх алтны жижигхэн vйлдвэрт ажилладаг бєгєєд бараг амьдралгvй мэт харагдах их хєвч тайга дунд гэнэт боссон ажилчны суурин, голыг цєєрєм болгоод дотор нь хєвж яваа дєрвєн тавцант асар том ганц «Дараг» хэмээх онгоц бол охин бид хоёрын орон гэр билээ. Тэнд хvvхэд цєєн, ер нь гэр бvл бологсод ховор, хvvхдvvд бол ховор vзэгдэх амьтдын нэг мєн байлаа. Тиймдээ ч тэр бил vv, миний охиныг таалан эрхлvvлэх хvн олон, уйдаж хоцорсон геологийнхон охиноор минь эгээл нэг амьд хvvхэлдэй мэт тоглох шахна. Ялангуяа манай хажуу єрєєний инженер Болд бvр ч дэндvv. Гэртээ байгаа vедээ мянгантаа дуудаж, заримдаа морь шиг нуруун дээрээ ундлуулаад, дєрєв хєллєж явах нь наад захын, хэрэг. Охин ч тvvнд дэндvv сайн. Болд ахаа! Болд ах аа! гэж хаа холоос дуудан, тавагнаас сvvлчийнхээ чихрийг боловч єгєх гэж гvйнэ. Чиний охин хєєрхєн охин-! Ийм хvvхэдтэй бол би яасан ч єєрийгєє ганцаар хvн гэж бодохгvй! гэдэг билээ. Болд єєрєє дєч гарч, гол тєлєв ажлын мєр хєєн ганцаар явдагтаа ч ингэж боддог байж болох юм, Гэтэл хvvхдийг хайрлах эрдэм бол єєрєє vр хvvхэдтэй байж буй болдог бєгєєд Болд маань миний охиноос доод тал нь арав ах таван жаалын эцэг юм байж! Ер нь Болд сонин зантай хvн. Оройд барагтай бол гэрэл гаргахгvй. Зун ч бай, євєл ч бай зууханд гал єрдєж, амыг нь онгойлгоод гэрэлд нь юм бодож суух дуртай. Асаавал чийдэн байх атал зуухны гэрэлд заавал ном шагайж, нvднийхээ шилийг дух руугаа тvлхэн Ай сайхан! Мєн ч сайхан — гэж дуу алдах дуртай. За юу болоо вэ, Болд гуай? — гэхэд Наашаа суу. Хоёул жаал ярья. Охин унтсан уу? гэж асуугаад хэзээд бэлхэн байх хоёр жvнз, нэгэн шилний дундуур хар архи гарган хундагалаад: — Уран зохиолын ном уншдаг уу? Амьдралын хамгийн сайн сайхныг хvн номноос олж авдаг юм, шvv! Дvv минь би гучин хоёр жил ном уншиж байна. Сайхан ном унших, ай мєн сайхан! За уучих! гэнэ. Тэгээд зуухандаа мод чихэж галын нь гэрэлд нvд нь туяаран байж ярих нь: — Что такой самародок? (Самародок гэж юу вэ?...) Хамгиин гаслантай нь бид єчнєєн хєдєлмєр зарж эрэл хайгуул хийх боловч байгалиас цэврээрээ тунасан цул алт олж чадахгvй байна. Нэг тийм юм олдог бол... гайхуулахсан. Дvv минь, цэврээрээ тунасан алт ховор зvйл. Дэлхийн шинжлэх ухаанд цєєн баримт! Гэвч бид эрж явна. Олох л болно. Ингэхэд чи яагаад гэрлэдэггvй хvн бэ? Би доош тонгойн, юу хариулахаа мэдэхгvй болно. — Гэрлэх хэрэгтэй. Тэгэхдээ бvр одоохон шvv! Хэнтэй гэрлэнэ гэж бодож байна аа? гэнэ. Би юу ч хэлэхгvй. Зангий нь мэдэх болохоор асуусандаа єєрєє хариулахыг нь хvлээнэ. Тэгтэл ч, Эрхэм нєхєр минь, би хvvхнvvдийн ухааныг бvрэн мэддэг хvн биш, тэгэхдээ чамд зєвлєе. Чи хvний анхны хайрыг л ав. Анхны хайр! Ай, тэр бол ёстой байгалиас заяасан тунгаамал алт шvv! Болд гуай минъ, охиноо зовоох вий гэж бодох юм. Vнэндээ гучин настай эр хvн гэдэг чинь...гэж намайг хэлэхээр Болд гуай босон харайж єрєєн дотуураа ийш тийш алхан халаасандаа гараа хийж хурдан хэлэх нь: Тийм биш огтхон ч тийм биш. Гучин нас гэдэг чинь хvv минь нялхаараа байна гэсэн vг. Гучин настай гэрлэсэн хvн алиныг хэлж барах вэ? Бvсгvй хvний vзэсгэлэн гоо бол зуны гурван сар шиг богинохон настай зvйл. Хамгийн гол нь тэдэнд сайн хvн, vр хvvхэд хэрэгтэй. За дvv минь дэндvv даруудаа алдаж байна. Одоо л чухам гэрлэдэг нас... За яахав гэрлэе гэе. Тэгтэл тэр хvн маань хаана байна? гэж би асууна. Харин тэгэхэд Болд инженер гэнэт инээд алдан, сэтгэл нь амрах мэт сандал дээр сууна. - Зєв! Нээрээ хаана байна? Vгvй... олох хэрэгтэй. Олоод нааш нь авчрах хэрэгтэй. Чиний охин хэнд ч гэсэн амархан дасна! Нээрээ шvv! гэнэ. Сvvлчийн энэ яриа уржигдар болжээ. Би аймаг руу явна, охиноо алс аянд ядарна хэмээн эрт унтуулж, чемодан саванд хувцсаа хийж байхад дуудсан хэрэг. За юу болов? Самородок олов уу? гэж одоо очиход нь асууна. Нээрээ тэгнэ. Тийм зантай юм. Ердєє л дэлгvvрээс хэдэн цаасаараа авчих гэж байгаа юм шиг тэгж хэлдэг хачин хvн гэж би бодов. Охин минь ядрав бололтой, ногоон дээр суун, нvд нь талимаарч: Миний аав аа, би унтъя! гэв. Охиноо би тэвэрч, ид зуны халуун наранд ойн сvvдэр дагасхийн алхав. Ойд хєхєє довгодож, бургасны завсраар тунгалаг цэнхэр гол сэрvv татуулан урсаж байна. Манайхны ажил амар биш. Тэгтэл бас хvн дааж давшгvй хэцvv ч биш. Ялангуяа оройн ээлжтэй vед аав хvv хоёр сvрхий сандарна. Хамгийн хэцvv нь шєнийн арван хоёрт намайг ажилд гарахад охин маааь эзгvй байшинд ганцаараа унтаж vлдэнэ. Охиноо айх болов уу гэж сэтгэл зовж заримдаа айлынхаа хvнд захих юм уу эсвэл сургуулийн хvvхэд гуйж хонуулна. Єдрийн ээлжтэй vед л амар, цэцэрлэгт нь явуулаад, ажилдаа эрт гарна. Аймгаас намайг ирэхэд Болд ах байсангvй, тєв рvv явжээ. Єрєє нь том хар цоожоор дараастай хэд хонов. Тvvний эзгvйд охин бид хоёр их санана. Дуу чимээ дорхноо намдсан мэт санагдаж, зєвхєн хоёр биедээ шивнэх шахам ярина. Энэ удаа ч гэсэн Болд ахыгаа хvлээж ядсан охин минь бур царай алдаж гvйцлээ. Аа, яасан уддаг юм бэ, Аав аа? гэж байн байн асууна. Ирнээ, одоохон ирнэ.... Алтныхны амьдрал хэвийн явж байлаа. «Дараг», онгоц маань том цєєрємдєє хєвж, алт эрсэн асар том гар мэт єрмvvд нь хорин алдын дороос элс, шаврыг нужигнатал татаж, эрдэм шинжилгээний хєлєг маань ажлын єдєр, их далайд гарсан хєлєг онгоц холын замдаа аажуухан зорих шиг зєєлхєн нvргэлнэ. Ер нь аливаа алтны уурхай, улсын нууцтай холбоотой байдаг болохоор дэг журам ч хатуу, харуул манаа чанга тул, тэнд ажиллагсад хvртэл дуугаа намсган дэндvv ноомой, бvрэг даруу зангаар, ажлаа илтгэх жишээтэй. Болд инженер ямар хэргээр хот явсныг хэн ч мэдсэнгvй. Мэдье гэж ч бодсонгvй. Нэлээн хэд хоногийн дараа, уурхайн ажилчин гэж дєрєв таван хархvv, єєрийнхєє садангийн хvн гэж нэг бvсгvй дагуулан их хэрэг бvтээсэн хvний бардам инээмсэглэлээр нэг л орой буудаг байна. - Болд ах аа. Болд ах аа! гэж охин баярласан гэж тоймгvй. - Аа миний муу бvжин! гэж Болд гуай охиныг тэврэн авч дээр дээр шидэн, - Байз, би чамд юу авчирсан гэж санаж байна? хэмээн чемоданаа уудлан, уруу нь харуулахад уйлан дуугардаг жижиг хєєрхєн хvvхэлдэй гаргаж, баахан гялгар цаастай чихэр, боов шоовны хамт бариулав. За Агиймаа танилц. Энэ манай хажуу айлынхан. Нэг ёсондоо манайхан гэсэн vг. Энэ аав, охин хоёр гэж ёстой буянтай улс даа, дvv минь. Алтныхны хайр татсан хоёр... Энэ аавыг нь Ганбаа гэдэг юм. Аль вэ, Ганбаа минь хоол хий, бvр баруун гарынхаа хоолыг хийнэ шvv! Зочноо дайлъя... гэлээ. Арван зургаа, долоон, насны жаахан охин над руу хот газрын хvний сониуч зангаар харснаа, тэр дороо ингэх нь миний vvрэг гэсэн шиг шvvр авч, гэр орон цэвэрлэж гарлаа. Би хоол хийж ойгоос тvvсэн модны мєєгєєр хачирлан, гахайн мах, нарийхан хэрчиж, зууш хийж тавиад, тэр дороо жаахан ногоо хєшгєлж, зэрлэг сонгинотой хоол хийв. Миний хоол Агиймаад таалагдав бололтой. Зочин хvнд хоол амттай санагдвал, хийсэн хvнд тvvнээс илvv жаргал хаана байх вэ. Хоолны дараа гадуур гарч Болд гуай надад хот газрын сонин хачинг хєєрєн, ганц нэг жvнз юм балгаж, — Чи харж байгаарай нєхєр минь. Ойрын vед би заавал самародок олно. Тvvнийхээ дээр Хєвсгєлийн газар усны нэрийг бичиж дээд газар илгээнэ. Монгол бол цэвэр алтны орон... Баримт нь энэ гэж харуулна... гэж Болд гуай нvд нь сэргээд ярив. Маргаашаас нь Агиймаа уурхайн конторт бичээчийн ажилд орлоо. Манай энд бол шинэ хvн ирэх нь байтугай, хэн нэгийгээ бараг худалч хvнд єнєє шєнє хайшаа харж унтав гэдгийг андахгvй мэдэх газар. Тэр тусмаа бvр, залуухан царайлаг бvсгvй ирнэ гэдэг бол уурхай даяар шуугилдсан явдал болно. Агиймааг ирэхэд ч мєн тэгж л шуугилаа. Инженерийнхээр, эсвэл манайхаар ирдэг хvн олон болж саваагvй зарим нь даргын vvдний єрєєг байн байн онгойлгож хєєгдєнє, Хэрэв уул нь баахан хєнгємсєг, тэгээд алив нэгэн адал явдлаас буцахгvй хvн байсан бол Агиймаа тэр дороо л алсын энэ бєглvv тайгад ямар ч зохиолчийн бодож олохооргvй хачин vйл явдал бvхий нэгэв аман зохиолын баатар болох байсан биз. Нэгд нас бага, нєгєєд гэвэл уулаасаа дэндvv даруу бvсгvй байсан болоод тал авахыг хvсэгчид, далд шан горьдогчдод анхнаасаа нvvр єгсєнгvй. Харин уурхайн олон дотроос ганц шилсэн хvн минь энэ гэсэн шиг зав л гарвал охинтой минь хєтлєлцєж, хаана л бол хаана тоглож гvйж явна. Миний охины нар гарч, одоо л нэг бvсгvй хvний байнгын халамжинд цэцэг шиг сэргээд, намайг хvртэл тєдий л тоохоо байж, Болд ахдаа ч нэг их сvйд болохоо болив. Хуучцуулын ярьдгаар ерєєл гэж байдаг бол, тэр нь Агиймаа байж, амьдралын хувь тавиланд тєєрч мунгинасан эгч дvv хоёрыг уулзуулсан юм шиг тэгж их дасаад, миний бие тэр хоёрынхоо гэмгvй цагаан инээд хєєр баяр тоглоом наргианд элэг дэвтэн уйлахаас наахнуур суудаг билээ. Сvvл сvvлдээ, охин минь Агиймаатай нэг єрєєнд нойрсох болов, Агиймаа ч хоёр зуугийн цагаан толгойт ороо ард нь банз хийж яльгvй єргєсгєєд чухам охины минь халуун амьсгааг чагнан хэвтэхдээ бvр нэг сэтгэл амарсан байдалтай харагдана. Тvvнд эх хvний нь далдын сэрэл сэргэж, хэдийгээр єєрєє vр хvvхэд тєрvvлэх насан дээрээ хvрээгvй ч гэсэн эхийн сэтгэлээр охиныг минь хайрлах болсны учрыг би гайхаад эс олно. Би ч нэг амарлаа даа. Vдэш орой, ээлжтэй ээлжгvй ямар ч vед охиныхоо тєлєє зовохоо байж, харин ч гэр орны ажлаас зав гарган, мэргэжил юугаа ахиулах гэж ном уншин суух боллоо. Vнэнийг хэлэхэд, арван долоон настай жаахан охиныг хvvхэддээ сайн болов гэж єєртєє ашигтайгаар нь хєєцєлдєх муу бодол надад даанч тєрєєгvйг уншигч минь ойлгох байгаа. Миний хувьд хайр дурлал гэдэг юм хэрэв байдаг бол, аль хэдийн євгєрч, тэр их оргилсон халуун сэтгэлээ би хорин дєрвєн насандаа анх амсаад, охин бид хоёрыг хvний vнэргvй хаясан тэр нэгэн бvсгvйд тэр чигээр нь алдаад дахин тийм сэрэл бодол ирээсэй ч гэж бодохгvй болсон хvн шvv дээ. Ер нь ч тэгээд, миний боддогоор бол аль нэг таарах таарахгvй хvнтэй нэр холбогдсонд орвол, ганцаараа шулуухан явъя, охиноо зовоолгvй хvн болговол дээдийн минь аз тэр гэж бодно Тийм ч учраас Агиймаад хєрш хvний ёсоор л баярлаж явдаг байлаа. Ажил хєдєлмєртєє хэт их улайран хоног хугацаа хэрхэн єнгєрснийг ч тєдий л мэдэхгvй vе байдаг. Нэг л мэдэхэд намар болж, дараа нь євєл залгаад, тайгад айхтар их цас унасан хvйтэн цаг ирэв. Охин минь єглєє бvр Агиймааг даган одно. Орой нь Агиймаатай хамт хvйтэнд царай нь жаахан улайчихсан ирнэ. Ер нь бид хоёр хvн болох гэж нялх ахуй цагаас євдєж зовж vйлээ vзэж барсан. Харин сvvлийн хэдэн жил, хєвч тайгын цэвэр цэнгэг агаарт тэгээ байлгvй дээ, євдєх зовохыг даанч нэг vзээгvй юмсан. Тэгтэл, яасныг мэдэхгvй нэгэн орой гэв гэнэт муудаж, алтны уурхайнхныг бараг л хєл дээр нь босгож vймvvлсэн явдал болов. Халуун нь дєч хvрч, биен дээр нь гар тавихын аргагvй халаад би ч ухаан мэдрэлээ бараг алдлаа. Болд инженер хvртэл дэмий л халаасандаа гараа хийж бухимдан алхана. Тэгтэл, хамгийн их айсан хvн Агиймаа байв. Тєрсєн vрээ л чингэж аюулт євчинд алдах нь гэсэн мэт дуу тавин уйлна. Хvний хvvхдэд тэгж дасна гэдэг мєн vйлийн vр шvv. Бид хоёр шєнєжин охиныг сахиж, Агиймаа ч цаг харж тариа хийж, эмийг нь уулгана. Шєнє дундаас хойхно халуун нь буурч, царай нь овоо шингэрэн, омголтсон уруулаа долоож охин минь нvдээ нээв, Тэгээд, намайг харж инээвхийлэх аядсанаа, Агиймаа тонгойн хацрыг нь vнсмэгц зєєлхєн дуугаар. — Ээжээ!... гэж дуудах нь тэр. Миний нvдний нулимс єєрийн эрхгvй гарч, би Агиймаагаас нvvрээ нуун холдов. Харин Агиймаа тэр vгийг дуулсангvй юу, эсвэл дуулсан ч эс тоосон дvр vзvvлэв vv, дэрийг нь засч, магнай дээр нь гараа тавьж байгаа харагдлаа. Хоёр жилийн хугацаа яах ийхийн зуургvй єнгєрлєє. Агиймааг гэж хєєцєлддєг залуучууд ч цєєрч арга нь барагдав бололтой vзэгдэхээ болилоо. Манайхны ажил их єєдрєг явж, Болд инженер маань самародок буюу цул алтныхаа эрлийг цуцалтгvй хийсээр л байв. Охин минь найм хvрч, намар сургуульд орлоо. Агиймаа бид хоёр хvргэж єгч, уурхайн жижиг тосгоны бужигнасан олон хvvхдvvдийн дунд тэр минь инээд хєєртэй гvйн орлоо. Манайхан мєнєєх л янзаараа. Харин Агиймаа анх ирснээ бодоход бvр нэг бvсгvй хvний тєрхийг олж нууя хаая гэвч урган тєлжсєн бие нь vзэсгэлэн гоо залуу бvсгvйн шинжийг илтгэн хэрэв дурласан хvний нvдээр харж гэм, ухаан алдам сайхан амьтан болов. Бид хоёр айл хєршийн л зангаараа. Муудах сайдах явдал байхгvй. Харин охины хувьд чухам нэг тєрсєн эцэг эх хоёр шиг нь хоёр талаас бєєцийлдєг байв. Намрын хvйтэн бороо асгарсан нэгэн єдєр. Би тэр єдрийг насан туршдаа санаж явна. Хааяа нэг ирдэг нисдэг тэрэг, уурхайн, конторын ємнє буув. Шуудан ирж захиа занаа сонин хэвлэлээ хvмvvс авцгаана, ер нисдэг тэрэг ирэх єдєр хvн бvр гялайдаг хойно доо. Тэгэж байтал Болд инжетер над дээр нэг дугтуйтай бичиг барьсаар гvйж ирлээ. Царай иь нэгэн vе харлан, нэгэн vе цайран, байх шиг. — За нєхєр, хvнд асуудал гарлаа шvv. Намайг тєвєєс дууджээ Баяндэлгэрт гарах алтны экспедицийг удирдах томилолт єгч... Одоо яадаг хэрэг вэ? гэж vнэнээсээ сандарсан байртай хэлэв. - Тэгвэл та ёстой л цзвэр самародок олж дээ... гэж намайг сандарснаа нуух гэж тоглон хэлэхэд — Тэр яамай. Агиймааг яана гэж бодож байна. Орхиод явах хэцvv, байх хэцvv... гэв. Миний гол харлан, цээжинд минь гунигийн хар манан бvрхээд яавчихав. Хvний амьдрал надад хамаатай биш. Гагцхvv би охиноо л... Охин минь ганцаардан зовно. Тэр ч байтугай... Vгvй, Агиймаагvйгээр би охиноо ямар байдалтай болохыг нь тєсєєлєн бодох зvрх байсангvй. Гэвч би тэсэх ёстой. Эрт орой хэзээ нэгэн цагт ийм явдал болох л байсан юм. Хувь заяаны тавилангаас гарах арга байхгvй. Тийм ч учраас нэг гараараа нєгєє гараа барьж, тэсэх л хэрэгтэй болж дээ... Уйтгар, гунигтаа толгой гудайлган арчаагаа алдсан би гэртээ vхсэн амьд хоёрын хооронд ирэв. Болд инженер юмаа зэхэн, яаралтай дуудлаганд сандарч, яах ухаанаа алдсан бололтой байна. Агиймаа ихэд уйлсан байдалтай. Яая гэхэв, хувь заяа тиймээс хойш ахтайгаа явалгvй болохгvй гэж, юмаа бас зэхэж, тvрvvчийг нь машинд гарган ачиж байв. Охин хvрээд ирлээ. Номынхоо цvнхийг оруулж тавьчихаад хэзээний зангаараа. Агиймаа эгчээ гэж гvйн орж ирснээ зог тусав. — Агиймаа эгчээ, хайчих гэж байгаа юм бэ? Чухам хvvхдийн нарийхан хоолойгоор цангинуулан асуусан энэ асуулт бид бvгдийг байсан газраа номхон зогсох команд єгєх шиг л боллоо. Тэгэхэд би эрх биш эр хvн юм гэсэндээ охиныхоо гар дээрээс барьж — Явъя охин минь харьж цайгаа уу! гэлээ. Охин нэгэн хэсэг Агиймаагийн царай руу харж зогссоноо хvvхэд юм болохоороо vгэнд орж миний хойноос дагав. Туяа! Миний хvv! гэх нэгэн хачин бачимдуу дуу гэнэт гарч Агиймаа охин руу минь тэмvvлэн ирж тэвэрч аваад уйлж орхив. Vгvй, vгvй... би хаашаа ч явахгvй. Би vvнийгээ орхих гэж vv? Vгvй... Та нар Ганбаа чи намайг юу л гэж бодвол бод. Би vлдэнэ. Би явахгvй. * * * Ингэж бид хоёрын амьдрал шийдэгдсэн юмдаг. Тэгээд би Болдыгоо гарган єглєє. Тэр надад инээмсэглэн, дал руу минь нэг алгадаж орхиод — Ай сайхан, золиг гэж! Мєн ч сайхан! Самародок гэж юу хэлдгийг чи мэдэх vv? Хvнд хамгийн чухал бєгєєд хамгийн vнэтэй юм бол сэтгэл мєн. Охинд чинь чухам тэр сэтгэл байсан дээрээс Агиймааг авч vлдлээ шуv дээ. Би харин єєрийнхєє эрснийг олноо дvv минь, саваа зоволтгvй. Ямар ч байсан олно. 3а баяртай! гэж билээ. Би намрын хvйтэн бороон дундуур холдон буй машиныг харж Болд инженерийг vдэхдээ тvvний хэлснийг эргэн санаж «Энэ хvн хаа ч байхгvй ховор нандин сэтгэлтэй хvн шvv» гэж бодож зогссон юм.
Өнгөрсөн
зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч билээ. Тэдний айлыг
Юндэнгийнх гэдэг. Манай ахынхтай нийлж нэгдлийн мянга шахам хонь
хариулдаг байлаа. Юндэнгийнх уул нь манай нутгийнх биш. Хожим намайг
сургуулийн мөр хөөж гарснаас хойш цагаачлан иржээ. Хүүхдүүд нь тус бүр
айл болоод өөр нутагт байдаг ба эх нь Ханд гэгч ная гаруй настай эмгэн
хамт амьдардаг байв. Ханд гуай шиг өндөр настай эмгэд олон үгтэй,
ярианд дуртай байдаг. Ялангуяа хуучны юм залуугийн явдлыг нь асуувал
цэцэглэж явсан ид сайхан насаа бодож сэтгэл санаа нь сэргэн яриа нь
төгсгөлгүй болдог шүү дээ. Харин Ханд гуай бол тийм биш ажээ.
Амарч байхдаа ганц өгүүллэгийн материал олж авъя гэж бодоод Ханд гуайтай хэд дахин ярих гэж оролдоод чадсангүй. Энэ тухайгаа Юндэн гуайд гомдон хэлэхэд «Манай ээж урьдах явдлаа ярих тун дургүй. Би хүү нь гэхэд уг нутаг гарал үүслийг нь мэдэхгүй. Эцэг минь ямар хүн байсныг ч ярьж өгөөгүй. Тэгээд би чинь Хандын Юндэн гэж эхээрээ овоглодог хүн шүү дээ гэжээ. Ханд гуайгаас юм сонсох хүсэл надад их байлаа. Энэ эмгэний түмэн үрчлээс болсон гонзгой бор нүүр, илч гал нь бараг алга болсон цийлэм нүдний цаана урт удаан амьдралын сонин хачин юм нуугдаж байгаа нь тодорхой. Энэ том цоожтой хаалганы цаана мөн ч их юм буй даа. Гэвч нээх арга нь даанч олдохгүй болохоор яая гэх билээ дээ. Амралт минь дуусч явахаар бэлтгэж байтал Ханд авгай орж ирээд бэргэний хийж барьсан цайг ууж хэсэг дуугүй сууснаа: -- Хүү минь чамайг юм бичдэг гэлцэх юм. Yнэн үү? Гэж асуув. -Тийм ээ. Би зохиолч хүн бас сонины газар ажилтай гээд л өөрийнхөө тухай товч ярьж өглөө. Ханд гуайн асуултыг сонсоод над сонин юм сонсох үлэмж горьдлого буй болсон билээ. Гэтэл дуугардаггүй. Доош харан цай ууж дууссан шаазангийнхаа хээг үзэж байлаа. Энэ үед түүний нүүр харагдсангүй. Гэвч тэр хээг анхааран сонирхож байгаа биш гэдгийг би мэдэж байв. Учир нь дотоод сэтгэлийн гүн бодолд дарагдаад сууж байгаа хүний нүүр нүд далд байвч судас амьсгаа дотор нь болж байгаа их зүйлийг илтгэх ёс бий. Ханд гуайн судас нь гүрвэлзэн, чичирч, хааяа хааяа дотроо гүн санаа алдаж байлаа. Тэгээд над руу үлэмж зөөлөн нүдээр харснаа «Хүү минь манайд ор. Эмээ нь цай чанасан юмсан» гээд босов. Би түргэн босож гэрт нь орлоо. Бүр олбог засжээ. Суумагц аагтай давстай, тос даасан шаргал цай өгч, хуруу зузаан өрөм, бэлцийсэн цагаан ааруул өмнө минь тавив. Идэж ууж байтал эмээ над руу ширтэн хэсэг ажсанаа урт гэгч нь санаа алдаад «Эмээ нь хүүдээ нэг юм яривал чи олон хүнд хэлж өгч чадах уу? Yнэн зөвөөр нь бичээд л сониндоо хэвлүүлж болохсон болов уу гэж байгаа юм шүү дээ» гэлээ. -Чадалгүй яахав, эмээ минь. Энэ чинь миний хийдэг ажил. -Эмээ нь нас өндөр болж удахгүй энэ хорвоогоос салан, эсгий гэрээс гарч хээрийн гэртээ очих цаг ойртлоо. Залуу хүмүүст хэлмээр юм байна. Би арван найман настай байхдаа сэтгэлдээ хүнд шарх олсон юм. Тэр шарх эдгэрээгүй. Эдгэрэх ч үгүй гээд дуу нь тасарч доош харахад хэд хэдэн том нулимс тасран унав. Би гайхан харсаар л Ханд гуай алгуураар толгойгоо өргөж намайг эргэж харлаа. Усан хөшиг татсан нүд нь чичирч байгаа уруулд мухардсан гэмшил дүүрэн. Дотно хайрт хүнээ нас барахад нь очиж чадаагүй хүн «Амьсгал нь тасрахад байж чадсангүй ээ. Халаг» гээд толгойгоо нүдэх гэж байгаа хүнийг харсан бол Ханд гуай яг л тийм байлаа. Хаанд гуай гарынхаа араар нулимсаа арчиж сэтгэл нь шулуудсан бололтой займчин суудлаа зассанаа зэвхий бөгөөд шийдэмгий дуугаар «Би залуудаа нутаг хошуундаа гайхагдсан сайхан хүн байсан юмсан. Чи ч үнэмшихгүй байх даа. Гэвч тийм л байсан» гээд арга нь барагдсан нүдээр намайг харлаа. Yнэндээ ч өмнө минь сууж байгаа эмгэн олонд гайхагдсан сайхан хүүхэн байсан гэхэд үнэмших юм тун ховор бөгөөд гагцхүү жар гаруй жилийн өмнөхөө ярьж байгаа шүү дээ гэж ухаан санаандаа бодож сэтгэлээ хүчлэн үнэмшүүлэхийг хичээж байлаа. Эмээгийн нүдэнд сэтгэлийн гүний баярын оч гялсхийж өчүүхэн мишээл жавьжинд нь тодрох мэт «Манайх үргэлж л Жамбал гэдэг айлтай хамт байдаг байлаа. Тэдний ганц хүү Юндэн бол надаас гурав ах. Бид хоёр хар бага наснаасаа хамт тоглож өсөөд намайг арван зургаан нас хүрэхэд Юндэнгийн зан нэг л биш болоод хувирав. Тэр яавал л надад сайн юм хийх хүсэлтэй. Миний юу л хэлснээс зөрдөггүй болов. Хүн өнгөрсөн юмыг эргэцүүлэн бодоход тэр үед огт ажиглагдаагүй юм тодрон учир нь олдоогүй юмын учир олддог шүү дээ. Ялангуяа сэтгэлд гүн үлдсэн юмыг эргэцүүлэн бодоход харамсах, баясах зүйл мөн ч их гардаг ажээ. Юндэнгийн зан мөн ч өөр болж билээ. Юндэнгийн алхам бүр, хөдлөх бүрээс над хязгааргүй сэтгэлтэй нь илэрхий байж л дээ. Заяагүй хүний хөлд нь ембүү тавихад дээгүүр нь сохор хүн болж нүдээ аниад гарсан гэдэг. Би Юндэнгийн тэр сайхан сэтгэлийг олж харахгүй байлаа. Түүнийг багаасаа тоглож өссөн сайн нөхөр минь гэж бодохоос түүнд хайр сэтгэл надад байсангүй. Намайг хүсэж мөрөөдсөн улс ёстой л захаас аваад байдаг байв даа. Гаднаас харвал Юндэнд гойд юмгүй. Ялангуяа олон хүний нүд булаасан залуугийн цагт бол шохоорхож хармаар юм түүнд байгаагүй. Жижигхэн биетэй, хонин бор нүдтэй гонзгой царайтай. Эцэг нь багад нь миний өөдөс гэж өхөөрдөн нэрлэснээс аав ээж нь Өөдөс гэж дуудна. Харин сүүлдээ Юндэн уцаарлаж байгаад болиулсан юмсан. Миний дэргэд Өөдөс гэж хэлүүлэх тун дургүй сэн. Гэвч дотор нь уу, ёстой л хүн байсан юм сан. Хүний сайхан дотроо нууц байдаг болохоор олж харахад тун хэцүү. Амьдралын эгзэг таниагүй залуугийн цагт бол бүр ч хэцүү. Хүүхэнтэй айлд хүн цугладаг. Хүрдтэй айлд буян цуглардаг гэгчээр нутгийн харцуул манайд цугларна. Би тэдний дунд барьцгүй хөвнө. Тэдэнтэй цэц булаалдаж үг хаялцаж байхыг хараад Юндэн бухимдаж ууртай болдог байсан. Гэвч би түүнд нь огт юм бодохгүй. Харин ч инээд хүрдэг байсан билээ гээд эмгэний хоолой зангирахад дуу нь тасрав. Эмээ хэсэг дуугүй байснаа урт гэгч санаа алдаад толгойгоо хэдэн удаа сэжилснээ Нэг өдөр Юндэн хамт хот арилгаж байгаад «Хоёулаа сууж хамт амьдаръя. Ханд минь чамдаа би хязгааргүй дасжээ» гэж палхийтэл шууд хэлдэг байна шүү гээд эмгэн инээмсэглэх мэт болсноо, ер нь Юндэн бүрэг мэт боловч бодсоноо эв хавгүй цөл цал гэтэл цөмийг хэлдэг хүн байсан юмсан. Нэг өдөр манай үнээ тугал нийлж орхиод намайг ээж минь загнаж байхад Юндэн дув дуугүй зогсож байснаа «Дулмаа гуай минь. (Дулмаа гэдэг чинь манай ээжийн нэр) Тугал эхтэйгээ нийлээ л биз. Цайны сүүгүй бол манайхаас ав. Хандыг хичнээн аашлаад тэр хөхсөн сүүг та олж авахгүй гэж билээ» гээд Ханд гуай үгээ таслав. Ханд гуайн нүд нь сэргэж тод инээмсэглэл нүүрэнд тодров. Чухам энэ үед «Yнэхээр залуудаа сайхан хүүхэн байсан болов уу?» гэдэг зурвас бодол маний сэтгэлд орж ирлээ. «Би Юндэнгийн үгийг юмны чинээ ч бодолгүй тоглоом болгож өнгөрүүлэв» гэж хэлэхэд Ханд гуайн нүүрэнд тодорсон баясгалан хусагдан алга болов. Нэгэн хэсэг чимээгүй болов. Би чингээд гэж ярианы үргэлжлэлийг хүсмээр байсан авч «Арай ингээд зогсохгүй байх» гэж горьдоод тэсэв. Yнэхээр Ханд гуай бүдэг дуугаар «Тэр үед би нутгийн Гончиг гэдэг залуутай сэтгэлтэй болоод нууц уулздаг байсан. Намрын үдэш юмсан. Хонь хотолж байгаад Юндэн урьдахаа давтаж хэлэхэд нь би тэр яриаг займруулах гэж «Чи ганцаараа гучин тэмээгээр Хүрээ жин тээж чадах уу» гэлээ. -Чингэвэл чи баярлах уу гэж асуув. -Эр чадалтай ажилч хүнийг хараад хэн ч баярлана шүү дээ гэв. Ингэж ярьснаас хойш удалгүй Юндэн айлын гучин тэмээг хөлсөлж аваад ганцаараа хүрээн жинд явчихлаа. Би юу хэлснээ ор сураггүй мартчихаад «Энэ хүйтэнд гучин тэмээгээр ганцаараа явдаг бас онгиргон амьтан юм даа. Нүд улаан,мөнгө цагаан л гэдэг болж байна.Амиа алдах гэж байгаа юм» гэж Гончигийн шоолон инээхэд хамт инээж байж билээ гээд эмгэний хоолойноос хачин авай гарсанаа зангираад тагжрав.Эмгэн тулганы захын үнсийг мойног болсон бор хуруугаараа оролдож газар ширтэн дорой дуугаар Намайг арваад айлынх хүүдээн гуйхад аав ээж өгөхгүй байлаа.Гэтэл хошуу ноёны хүүд гуйхад ухаан жолоогүй баярлан зөвшөөрөв. Би очихгүй гэж уйлан хайлан гуйсан. Огт тус болсонгүй.Энэ бүхнээ Гончигт хэлж даруй түргэн оргож зайлая гэлээ. -Бид хоёр оргоод хаа зайлъя вэ? -Оргохгүй бол өнгөрлөө.Чи ойлгож байна уу? -Орон гэр мал хөрөнгөө хаяад хүний нутаг,гүний газар яаж амьдрах юм бэ? -Хайр сэтгэл залуу нас байна. Яагаад ч болсон амьдарна. Эндээс зайлъя. Гончиг эхлээд оргохыг зөвшөөрөхгүй байлаа.Гэвч би уйлж уурлан эцэст нь боож үхнэ гэж баймаажин оргох болоод өдөр цаг болзоод яг явах дээрээ дургүйд хүчгүй гэгчээр баригдаж Гончиг хүний хүүхнийг эцэг эхийн зөвшөөрөлгүй оргуулах гэсэн хэрэгт орж хошууны хар гэрт хоригдов. Би ч чанд хараанд орж гэрээс дагалтгүй гарахаа болив. Мордуулах хоног ойртсоор л байлаа. Нэг өдөр Юндэн жинтэйгээ ирээд гэртээ ч орсонгүй хотны хажууд зогсож байсан надтай уулзан шууд л өврөөсөө бор цаасанд боосон мөсөн чихэр гаргаж өгөв. Харвал хоёр хацар хамрын үзүүр нь хөлдөж барзайн шархалсан байлаа. -За би гучин тэмээгээр ганцаараа жин тээвэрлээд ирлээ. Чи баярлаж байна уу? гэж нүдэнд нь гал гялалзан бахдаж ядсан баяртай хэлэв. -Иш Юндэн минь би гэдэг хүн түмэн зовлонд учраад байна гээд бүх болсон юмаа ярилаа. Юндэнгийн баяр бахдал бялхан гэрэлтэж байсан царай нь барайн, гялалзан байсан нүд нь бүдэг мохоо болсон юмдаг. -Хандаа «чи Гончигоос өөр хүнд сэтгэлгүй юү?» гэж намуу дорой дуугаар асуув. -Yгүй. Гончигоос бусад хүн над огт хэрэггүй. Би яасан заяагүй амьтан бэ? Гээд уйлав. Юндэн арга нь барагдан хэсэг зогссоноо «Хандаа. Уйлаад яах вэ. Би» гээд үгээ тасалж над руу удтал ширтэв. Хойно бодоход тэр нүдэнд мөн ч их юм байж билээ гээд эмгэн над өөд арчаагүй нүдээр харснаа үргэлжлүүлэн-- Энэ үед эх нь бидний дэргэд ирж «Та хоёр сүүлд ярь даа. Миний хүү халуун цай уу, Иш энэ хацар, хамар нь» гээд Юндэнг аваад явлаа. Хэд хоног Юндэн надтай уулзсангүй. Зайлаад л байлаа. Жинд явж олсон мөнгөөрөө хоёр сайн морь худалдаж авлаа. Нөгөөдөр намайг мордуулна гэж юм бэлтгэж байв. Нэг орой тугал уяж байхад Юндэн дэргэд минь ирж «Чи Гончиг үгүй бол үхнэ гэдэг чинь үнэн үү?» гэж шивнэн асуув. -Өөр би яахав дээ гээд уйлав. -Чи надтай оргохгүй юү. Би чамд мөн ч сэтгэлтэй дээ. -Гончиггүй бол би хаашаа ч явахгүй. Мордуулах болбол энэ хойт хадан дээрээс үсэрч үхнэ гэлээ. Юндэн гарыг минь чанга гэгч барьж урт бөгөөд тасалдуулан санаа алдаад «Маргааш орой сэрэмжтэй байгаарай» гээд шууд эргэв. Юу болохыг мэдсэнгүй. Маргааш нь орой болов. Юу ч болсонгүй унтахаар хэвтэв. Гэвч нойр хүрсэнгүй. Чимээ чагнан сэтгэлд минь ямар нэгэн горьдлогын зул асаж хэвтэн байтал гэрийн ард нэг л ер бусын чимээ гарлаа. Би хэвтээгээрээ шахам хувцаслаж гарах гэтэл хүмүүс сэрэв. Би ч үсрэн гарлаа. Хүмүүс ч босоцгоов. Гэрийн хойно очвол эмээлтэй хоёр бараан морьтой хүн зогсож байлаа. -За бушуухан морд. Баригдвал баларна шүү. Хойноос буутай хуягууд нэхэж байгаа гэсэн Гончигийн дууг таниад шууд мордлоо. Гэрээс хүмүүс шуугилдан гарахад бид хоёр морины хурдаар давхиж байлаа. Тэр морьдын хурдан гэдэг нь. Гончиг түрүүлэн, би дагаад юм ярих чөлөө завгүй довтолгов. Хойноос чимээ гарсангүй. Yүр цайхад мэдэхгүй газар ирсэн байлаа. Арав гаруй хоног явж хошуу алгасаад харь нутагт очиж айлын мал хариулан амьдрав гээд эмээ дуугаа хурааж хэсэг болсноо уйлж тасалдсан дуугаар Гончигийг хар гэрээс оргуулж хуягийн буудсан суманд өртөгдөн амь нь гарахдаа «Хандад би оломгүй сэтгэлтэй юмсан. Миний хоёр морь та хоёрыг жаргалд хүргэг. Бушуухан яв» гэж Юндэн хэлээд амьсгал хураасан гэдэг гээд Ханд гуай дуугүй болов. Бүх бие нь салганан шанааны нь арьс татвалзана. Нэлээд удсаны дараа нам бөгөөд сэтгэлийн гүн тослог дуугаар «Хүү минь би сайхан сэтгэлийн их хайрыг амсаж эдэлж чадах хүн байсан юмсан. Гэвч түүнийг харж чадаагүй хажуугаар нь өнгөрсөн. Тэр их сэтгэлээс үлдсэн юм гэвэл шаналж харамссан бухимдал Юндэнгийн нэрийг өгсөн хүү хоёр л байна гээд дуугаа таслахад эмгэний нүднээс бөөн бөөн нулимс тасран хацрынх нь үрчлээг дагаж урсахад жавьжаараа шимэн залгиж байлаа. Би Гончигийн тухай асуумаар байсан авч нэг л асуух зүрх хүрсэнгүй. Бас л Ханд гуайн сэтгэлийн гаслан над аяндаа дамжиж дотор минь нэг л эвгүй болов. Гэтэл Ханд гуай шийдэмгий зэвхий дуугаар «Жил болоод хэвлийд минь хүүхэд буй болов. Гэтэл Гончигийн зан хувирч малыг нь хариулж байсан айлын буцмал хүүхэнтэй сэтгэлтэй болоод удалгүй тэднийд хүргэн орлоо» гэхэд «Ямар муухай хүн бэ» гэж өөрийн эрхгүй дуу алдав. -Иш хүү минь муухай юу байхав дээ. Юндэнгийн сэтгэлийг түүнээс болгосон шүү дээ. Бүхэл насандаа гэмшиж Юндэнг бодож, Юндэнг харж зүүдэндээ түүнтэй ярьж явлаа. Сайхан хайр байдаг юм шүү. Олбол гагцхүү алдаж л болохгүй. Хүний сайхан дотроо нууц байдаг юм даа. Хүү минь чи миний энэ ярьсныг заавал сонинд бичээрэй. Амьдралын замд гарч яваа залуу хүмүүст хэрэг болж магад Энэ бол миний хүнд хэлж өгөх гэсэн амьдралаас үлдсэн ганц зүйл байгаа юм гээд шавхийтэл босож шууд гарсан юм.Тэр орой Ханд гуайн бие муудаж хүү нь эмчид явж бид тэдний гэрт цугларав. Ханд гуайн царайнд хөнгөн мишээл тодроод үг хэлэх гэснээ хоёр дахин эвгүй зогисоод «Юндэн минь» гээд талийгаач болсон билээ. Би Ханд гуайн ярьсныг нэмээгүй бас хасаагүй. Yнэхээр ч амьдралын замд гарч яваа залуу хүмүүст «Сайхан хайр байдаг юм шүү. Олбол алдаж болохгүй» гэсэн Ханд гуайн үг чухлаас чухал зүйл биз ээ. - See more at: http://www.biirbeh.mn/index.php?sel=content&f=one&obj_id=1660#sthash.ZKlPZsnE.dpuf |
Subscribe to:
Posts (Atom)