Saturday, November 30, 2013

Равжаа наадмын шүлэг

Ичиг ичиг


Аяа бас, буян хураасангүй насжсан хөгшид ичиг
Аяа бас, сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг
Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлээгүй мэргэд ичиг
Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг

Аяа бас, аавыгаа өргөхгүй, эрийг өргөгч охид ичиг
Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг
Аяа бас, номыг үл суран элдвийг сурагч банди нар ичиг
Аяа бас, бясалгалыг пад хэмээн бархирагч Егөзөри нар ичиг

Аяа бас, өдөр хийдэд, шөнө айл хэсэгч хуврагууд ичиг,
Аяа бас, ил сүжиглээд далдуур идэгч шавь нар ичиг
Аяа бас, тустай сэтгэлийг бодохгүй өртөг бодогч эмч нар ичиг
Аяа бас, өөрийн гэмийг үзэхгүй бусдын гэмийг гаргагч хэрсүүчид ичиг

Аяа бас, нүд нь царай харавч сэтгэл нь бөгсөнд эргэгч охид ичиг
Аяа бас, өдөр бусдыг сургаад шөнө өөрөө цалгардагч номч нар ичиг
Аяа бас, эрхтэн дутуу гэлэнгүүд ичиг
Аяа бас, өөрөө айл хэсэж ирээд эхнэрээ шаргаагч эрчүүд ичиг

Аяа бас, эрчүүдийн үгэнд орохгүй бусадтай ханилагч эхнэрүүд ичиг
Аяа бас, энэ гэмүүд надад буй бол олны дундаас ганцаар би ичиг
Аяа бас, хэрэв бусад их багад буй бол хэн ч болов тэр ичиг ичиг
Аргаа бүү барагтун! Ай хөөрхийнүүд минь ээ!


hair

Хайр гэдэг хэзээ үнэтэй байлаа?
Чи зүгээр л ав л даа
Халаасан дахь мөнгө биш ээ
Эргэж нэхэхгүй
Эмнэг гоё сарнайг бүгдээрээ андахгүй ч
Эмэнд ордог цэцгийн нэрийг хүн мэддэггүй шүү дээ
Миний хайр, чамайг баян болгохгүй
Мичид гийсэн үдшээ чи өвөртөлж харихгүй
Зоосон одод гэрэлтэх тэнгэрийн доор
Зовлон жаргал хоёроо миний чихэнд дуулгахгүй
Дурлал гэдэг хэзээ үүрдийн байлаа?
Чи зүгээр л ав л даа
Дугтуйнд ирдэг захидал шиг уншаад л хаячихна
Сэрүү унахад даардаг навчсыг өрөвддөг байтлаа
Сэтгэлд гийсэн зулын гэрлийг хүн мэддэггүй шүү дээ
Амьдрал гэдэг хэзээ мөнхийн байлаа чи зүгээр л хайрла л даа!
 
      гэр бүл эцэг эхийн хайр

Хулан ганцхан ээждээ

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидастай тєрсєн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын ємсгєл чимэглэж
Балчраас минь єдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж ємнє минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цєхєж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь та байлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мєртлєє
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан ємгєєлєгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилүүдийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла!
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!

minii naizuud

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж Ашгүй бурхан гар таталгүй хайрласан Амины хэдэн нөхөдтэй билээ би Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм